СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүүлийн жилүүдэд манай GreenCardMongolia сайтыг дууриасан хуудсууд иргэдийг төөрөгдүүлж Ногоон Карт сугалааны бүртгэл эрхлэх нэрээр иргэдээс мөнгө хураасан тохиолдол маш олноор гарах болсон.

Тухай бүрт нь манай сайтаас сэрэмжлүүлэг гаргаж байсан боловч иргэд эдгээр хүмүүст хууртаж хохирох байдал тасрахгүй байна. Зөвхөн энэ жил манайд бүртгүүлсэн гэсэн ойлголттой ч өөр хүнд мөнгө тушаасан 100 гаруй хүн манай сайтад хандаад байна. Тэд бүртгүүлсэн гэх Confirmation Number байгаа ч тэдгээр дугаараар Ногоон Картны дүнг шалгах боломжгүй байгаа юм. Иргэдийг төөрөгдүүлж буй тэдгээр хүмүүс Google Form (түр зуурын, ямар нэгэн нууцлалгүй, иргэдийн мэдээлэл олон нийтэд ил байдаг) ашиглан иргэдийн мэдээллийг цуглуулж, улмаар иргэдээс мөнгө хураасны дараа Facebook хуудсаа устгаж байгаа нь эргэж буцах эзэнгүй, иргэд хохирч байгааг анхаарна уу!

Энэ жил ийм явдал гарахаас дахин СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Бид удаа дараа анхааруулга сэрэмжлүүлэг цаг алдахгүй гаргаж байгаа тул хохирсон иргэдэд бидний зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, мөн ямар нэгэн хэлбэрээр туслах боломжгүй.

Манай Facebook хуудас facebook.com/GreenCardMGL гэсэн хаягтай байгаа тул ямар хуудсанд байгааг шалгаснаар энэ байдлаас сэргийлэх боломжтой. Мөн манай хуудасны Green Card Mongolia гэсэн нэрний баруун гар талд Verified Page (Баталгаажсан хуудас) гэсэн тэмдэг байгаа эсэхийг нягтлах шаардлагатай.

Мөн манай албан ёсны вэб хуудас www.GreenCardMongolia.com. Бүх бүртгэл зөвхөн энэ вэбсайтад байна.
Үүнээс өөр вэбсайт байхгүй!
Бид Google Forms огт ашигладаггүй!
Бид Монголд салбаргүй, бүх үйлчилгээ онлайн байна!

Асуулт байгаа бол dv@greencardmongolia.com хаягаар холбоо барина уу.

GreenCardMongolia
Вашингтон ДС хот