B1/B2 ВИЗ

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
B-1/B-2 аяллын виз нь Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар бизнесийн (B-1) эсвэл амралт, эсвэл эмчилгээний (B-2) зорилгоор аялах хүмүүст зориулагдсан. B-1 виз нь ажил хэргийн түншүүдтэй уулзах, шинжлэх ухааны, боловсролын, мэргэжлийн эсвэл бизнес хурал/хэлэлцээрт оролцох, гэрээ хэлэлцээр байгуулах зорчигчдод зориулагдсан. B-2 виз нь аялж жуулчлах, найз нөхөд, төрөл садандаа зочлох, эмчилгээ хийлгэх, хамтын ажиллагаа, олон нийтийн гэх зэрэг үйл ажиллагаанд оролцох хүмүүст олгогддог. Ихэнх тохиолдолд B-1 болон B-2 визийг нэгтгэж нэг виз болгон олгодог: B-1/B-2.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Хэрэв та B-1/B-2 виз мэдүүлж байгаа бол Консулд АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн хуулийн (INA) дагуу АНУ-ын виз авах шалгуур хангаж байгаагаа харуулах ёстой. INA-ийн 214(b) зүйлийн дагуу B-1/B-2 виз мэдүүлэгч бүрийг АНУ-д цагаачлах магадлалтай гэж үздэг. Хуулийн энэ үзлийг та дараах мэдээллээр няцаах ёстой:

– Таны АНУ руу зорчих зорилго бол бизнес, амралт, эмчилгээ гэх зэрэг түр хугацааны аялал болох
– Та АНУ-д тодорхой, хязгаартай хугаацаагаар зорчих төлөвлөгөө
– Америкийн Нэгдсэн Улсад байх хугацааныхаа зардлыг төлөх санхүүгийн баталгаа
– Орон байр, өмч хөрөнгө болон эх орондоо буцаж ирэхийг тань батлах нийгэм, эдийн засгийн бусад нягт хэлхээ холбоо
– Хувийн эсвэл гэрийн үйлчлэгчид болон Америк тивээс гадуур зорчих хөлөг онгоцон дээр ажилладаг хөлгийн багийн гишүүд гэх зэрэг хүмүүс тодорхой шалгуур хангасан тохиолдолд B-1 виз мэдүүлж болно.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

Хэрэв та бизнес/жуулчны виз мэдүүлж байгаа бол дараах зүйлсийг бүрдүүлэх ёстой:

– Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
– АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
– Нэг (1) хувь 2″x2″ (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
– Цагаачлалын бус визний мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. ЭНД дарж хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй).
– Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.

 

Визийн өргөдөл гаргах дэс дараалал

 

1-р алхам

Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөж зураасан код бүхий Confirmation Хуудсыг хэвлэж авах буюу дугаарыг тэмдэглэж авна. Энэ маягтыг бөглөхөд паспортын дугаар, файлаар бэлдсэн цээж зураг, явах, ирэх хугацаа, АНУ-д очих хаяг, утас г эх мэт үндсэн мэдээлэл хэрэгтэй.

 

2-р алхам

Визийн өргөдлийн маягтын Confirmation Хуудсыг авч Хаан банкны салбарт очиж визийн хураамж 160$-ийг тухайн үеийн ханшаар тооцон төгрөгөөр тушааж, албан ёсны баримтыг авах ёстой.

 

3-р алхам

Хаан банкнаас олгосон хураамж тушаасан баримтыг авмагц визийн ярилцлагад орох товийг онлайнаар хийдэг. Онлайн цаг товлох.

Яррилцлагын цаг товлох системд нэвтрэхийн тулд вэбсайтад хэрэглэгчээр бүртгүүлсэн байх ёстой.

Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

– Таны паспортын дугаар
– Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
– DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

 

4-р алхам
Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.

 

Бичиг баримтууд
Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

– Одоогийн орлого, татвар төлөлт, үл хөдлөх хөрөнгө, бизнес эрхлэлт, эд хөрөнгийн баталгаа
– Таны аяллын төлөвлөгөө болон товлосон аяллын тань талаарх бусад тайлбарууд
– Албан тушаал, цалин, ажилласан хугацаа, амралт, өмнө нь АНУ-д ямар ажлаар явж байсан зэргийг тодорхойлсон ажил олгогчийн тань захиа
– Баривчлагдсан эсвэл ял эдэлж байсан бол ялын хугацаа дууссан эсвэл хожим өршөөгдсөн ч гэсэн эрүүгийн/шүүхийн тодорхойлолт
Үүнээс гадна аяллын зорилгоос хамааран дараах баримтыг авчирна уу:

Оюутнууд:
– Хамгийн сүүлийн дүнгийн хуулга, үнэмлэх, диплом. Мөн дансны хуулга зэрэг таны санхүүгийн чадавхийг нотлох бусад баримтууд.
– Ажил эрхэлж буй насанд хүрэгчид
– Ажил олгогчоос авсан ажил эрхлэлтийн тодорхойлолт болон сүүлийн гурван сарын цалингийн хуулга

Бизнес эрхлэгчид болон компаний захирлууд
– Компани дахь албан тушаал болон цалингийн баталгаа
– Төрөл садан дээрээ зочлогсод
– Төрөл садангийнхаа статусын баталгааны хуулбарыг (жишээ нь Ногоон карт, иргэншлийн гэрчилгээ, хүчинтэй виз гэх мэт) авчирна уу.
АНУ руу давтан зорчигчид
– Хэрэв та урьд нь Америкийн Нэгдсэн Улсад зорчиж байсан бол таны хилээр орж гарсныг болон визний статусыг нотлох баримт бичгүүд
Эмчилгээнд явж буй виз мэдүүлэгчдийн бүрдүүлэх бичиг баримтууд
Хэрэв та АНУ руу эмчилгээний зорилгоор аялах хүсэлтэй бол дээр дурдагдсан болон Консулын шаардаж болох бичиг баримтуудаас гадна дараах бичиг баримтыг үзүүлэхэд бэлэн байх ёстой:

– Таны өвчний байдал, Америкийн Нэгдсэн Улсад заавал эмчлүүлэх шалтгааныг тайлбарласан эмчийн онош
– Америкийн Нэгдсэн Улсад уг өвчтөнд үйлчлэх эмнэлэг, эмчээс ирүүлсэн тухайн өвчнийг эмчлэх тухай, мөн эмчилгээний хугацаа, төлбөрийг (үүнд эмчийн, эмнэлгийн болон бусад бүх эмчилгээний зардлууд) тодорхойлсон бичиг
– Таны замын зардал, эмчилгээ, амьжиргааны зардлыг хариуцах хувь хүн эсвэл байгууллагын захиа. Хэрэв хувь хүн хариуцах бол санхүүгийн чадвараа нотлохын тулд өөрийн харилцах/хадгаламжийн дансны хуулга болон бусад баримт эсвэл орлогын татварын буцаалтын баталгаажуулсан хуулбарыг үзүүлэх ёстой.