АНУ-н иргэншил авах

АНУ-ын Байнгын Оршин суугч (Permanent Resident)-аар буюу ногоон картаар 5 жил амьдарсан хүн АНУ-н иргэншил авахаар өргөдөл гаргах эрх үүсдэг билээ. Улмаар иргэншлийн болон Англи хэлний ярианы хэл ойлгох, унших шалгалтыг амжилттай давсан өргөдөл гаргагчид АНУ-н иргэншил олгодог. АНУ-н иргэн болсноор тухайн хүн АНУ-н паспорт эзэмшиж, гадаад улс орнуудад чөлөөтэй зорчих, Холбооны тодорхой байгууллагууд ажилд орох, төрийн эрх барих дээд байгууллагын болон орон нутгийн сонгуульд санал өгөх, улмаар нэр дэвших зэрэг давуу эрх эдэлдэг байна.

Манай сайтаас ногоон карт хожиж 2011 болон 2012 онуудад АНУ-д ирж суурьшсан гишүүдээс АНУ-н иргэн болох сонирхолтой бол бидэнтэй холбогдож иргэншил авахтай холбоотой үйлчилгээг үнэгүй авах боломжтой. Эдгээрт өргөдлийн маягт бөглөж явуулах, ярилцлага, шалгалтад бэлдэх гэх мэт үйлчилгээ багтана. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг info@usasu.us хаягаар холбогдож авна уу.

Дашрамд дурьдахад манай сайтаас ногоон карт хожсон гишүүдээс өнөөдрийн байдлаар 2 хүн АНУ-н иргэн болох өргөдөл гаргаад байна.

GreenCardMongolia
Бүртгэлийн Алба