АНУ-д ажил эрхлэх H-2A, H-2B визийн тухай товч тайлбар

АНУ -д үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниуд хэрэв шаардлагатай ажиллах хүчинг дотоодын хөдөлмөрийн зах зээлээс бүрдүүлэх боломжгүй, ажиллах хүчин дутмаг болсон үед гадаад орнуудаас түр  хугацаагаар ажиллах хүч авах боломж олгох үүднээс 1) H-2A төрлийн визийг ХАА, Газар тариалангийн салбарт ажиллах хүч авахад зориулж, 2) H-2B визийг ХАА-н бус бусад салбарт ажиллах хүч авахад зориулж тус тус олгодог байна.

НЭГ. H-2A визийн товч танилцуулга

Энэ төрлийн виз нь зөвхөн Хөдөө Аж Ахуй, Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллах хүчин дутагдалтай байгаа компаниуд гаднаас түр улирлын чанартай ажиллах хүч авахад зориулагдана. АНУ-н Хөдөлмөрийн Яам (Department of Labor)-с гаднаас ажиллах эрх авах эрх авсан ХАА-н компаниуд зөвхөн Төрийн Департментаас баталсан жагсаалт бүхий улс орнуудаас 1 жил хүртэл хугацаатай ажлын гэрээгээр ажиллах хүч авах эрхтэй. Ажлын гэрээг мөн 1 жилийн давтамжаар сунгаж болдог байна. Жилд H-2A визийн ажилчдын тоонд тооны хязгаар тавьдаггүй бөгөөд энэ ангиллын визээр түр ажиллахаар ирж буй гадаад ажилчид гэр бүлийн хүн, 21 хүрээгүй хүүхдээ авч ирэх эрхтэй бөгөөд гэр бүлийн гишүүдэд H-4 ангиллын виз олгодог.

НЭГ. H-2B визийн товч танилцуулга

Энэ төрлийн виз нь Хөдөө Аж Ахуйн бус бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, ажиллах хүчин дутагдалтай байгаа компаниуд гаднаас түр ажиллах хүч авахад зориулагдана. АНУ-н Хөдөлмөрийн Яам (Department of Labor)-с гаднаас ажиллах эрх авах эрх авсан компаниуд зөвхөн Төрийн Департментаас баталсан жагсаалт бүхий улс орнуудаас түр хугацаагаар ажиллах хүч авах эрхтэй. Жилд эдгээр компаниудад зориулж нийт 66 000 ширхэг H-2B визийн зөвшөөрлийг дараах хуваариар олгодог байна. Үүнд: 10 сарын 01-с 03 сарын 31-ны хооронд 33 000, 04 сарын 01-с 09 сарын 30 хүртэл 33 000 виз олгох хязгаартай.

H-2B визийн ажилчны оршин суух хугацаагаар 1 жилээр сунгаж болох бөгөөд хамгийн дээд тал нь 3 жил хүртэл хугацаагаар АНУ-д оршин сууж ажиллах эрхтэй байдаг ажээ. H-2B визээр түр ажиллахаар ирж буй гадаад ажилчид гэр бүлийн хүн, 21 хүрээгүй хүүхдээ авч ирэх эрхтэй бөгөөд гэр бүлийн гишүүдэд H-4 ангиллын виз олгодог.

H-2A/ H-2B визээр АНУ-д ажиллах боломжтой улс орнуудын жагсаалт 
[TABS_R id=788]

(АНУ-н Төрийн Департментаас 2018 оны 01 сарын 18-нд шинэчилсан жагсаалт)

H-2A/ H-2B визээр гадаадаас ажилтан элсүүлэх товч дэс дараалал:

Эдгээр төрлийн визээр ажиллах хүч авах компаниуд юуны өмнө АНУ-н Хөдөлмөрийн Яаманд өргөдөл гаргаж, гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хүсдэг. Өргөдөлд тухайн компани ямар учраас АНУ-н дотоодын хөдөлмөрийн зах зээлээс ажиллах хүч бүрдүүлэх боломжгүй болсон шалгааныг голлон дурьдах, түүнийгээ баримтаар нотлох шаардлагатай байна. Өргөдөл гаргагч компаний хүсэлтийг Хөдөлмөрийн Яам зөвшөөрсөн нөхцөлд тухайн компанид зөвшөөрөл олгох бөгөөд тухайн компани албан ёсоор H-2A, H-2B ажиллах хүч авах эрх бүхий компани болдог учиртай.

Эрх авсан компаниуд өөрийн гэрээт зуучийн компаниар  дамжуулж, эсвэл өөрсдийн эх сурвалжаар гадаадын орнуудаас ажиллах хүсэлтэй өргөдөл гаргагчийг олж, тухайн ажиллахаар өргөдөл гаргагчдийн мэдээллийг мөн Хөдөлмөрийн Яаманд илгээж Labor Certificate авдаг байна. Ийнхүү тухайн гадаад ажилчны нэр дээр Labor Certificate авснаар ажил олгогч нь тухайн ажилчинл АНУ-д түр хөдөлмөр эрхлэх H-2A, H-2B виз гаргуулахаар АНУ-н Цагаачлалын Албанд өргөдөл гаргана. Үүний дараа гадаадад байгаа ажилтан өөрийн оршин суух орны АНУ-н Консулын газарт визийн ярилцлагад орж  H-2A, H-2B виз авдаг байна.

Дүгнэлт: АНУ-д ажиллах сонирхолтой иргэд АНУ-н Labor Certificate авах эрх бүхий компанитай, эсвэл хөдөлмөрийн биржийн зууч компанитай холбогдох, өөрийн танилцуулгыг явуулахаас H-2A, H-2B виз хөөцөлдөх ажил эхлэнэ гэж ойлгоно. Эндээс харвал хэрэв та Англи хэлний  тодорхой мэдлэгтэй, АНУ-ын компаниуд хайх, холбоо тогтоох боломжтой бол заавал зуучлагч компанид бүртгүүлэх, зуучлалын хөлс төлөх шаардлагаггүй юм.

Дашрамд дурьдахад дээр дурьдсан 66 000 ширхэг визийн тоо нь тус визээр АНУ-д ажил эрхлэх эрх бүхий 83 орны иргэдэд хамаарна гэдгийг анхаарна уу.

Тиймээс манай компани Монгол иргэдийг АНУ-н компаниудад зуучлах, ажил олгогч олж өгөх үйлчилгээ эхлүүлж байгаа бөгөөд хэрэв та манай компаниар зуучлуулж АНУ-д ажил олгогч компани хайх, олох сонирхолтой бол ЭНД ДАРЖ манай БҮРТГЭЛИЙН МАЯГТ-ийг бөглөнө  үү.

GreenCardMongolia
БҮРТГЭЛИЙН АЛБА