Хэт ачааллын улмаас шинэ бүртгэл түр хаагдсан байна. Хэрэв та манай сайтын гишүүн бөгөөд хэрэглэгчийн нэр, нууц дугаар авсан бол өөрийн мэдээлэлд нэвтрэх боломжтой хэвээр байна.
Энэ бүртгэлийн маягтаар АНУ-д ажлын H-2A, H-2B түр визээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой Монгол иргэдийн мэдээллийг авах зорилготой. Бүртгэлийн маягтыг бөглөхөөс өмнө дараах анхааруулга, тайлбартай нэг бүрчлэн танилцана уу:
- Манай компани АНУ-д бүртгэлтэй, хувийн компани бөгөөд АНУ-н ЭСЯ, эсвэл бусад Засгийн газрын, төрийн, олон нийтийн байгууллагыг төлөөлөхгүй!
- Энэ маягтыг бөглөснөөр манай компани таньд ямар нэгэн үр дүн амлахгүй, ажил олж өгөх үүрэг хүлээхгүй болно.
- Энэ маягтыг бөглөсөн өргөдөл гаргагчийн мэдээллийг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, гаднаас ажиллах хүч авах зөвшөөрөлтэй компаниудад танилцуулах, улмаар тухайн компани таныг ажилд авахыг зөвшөөрсөн нөхцөлд таньд эргэж мэдээлснээр манай үйлчилгээ хязгаарлагдана.
- Таны оруулсан бүртгэл 2 жил хүчинтэй бөгөөд тухайн хугацаанд таны нэрээр ажлын санал ирээгүй нөхцөлд бүртгэлийн маягтыг шинэчлэнэ. H-2A/B визийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД ҮЗНЭ ҮҮ.