Цагаачлалын визийн ярилцлагууд 10 сард эхэлнэ

Өнгөрсөн жил явагдсан Ногоон Карт-2017 сугалаанд оролцож, улмаар энэ оны 05 сард Ногоон Карт хожсон хариу авсан гишүүдэд цагаачлалын визийн ярилцлагад орох тов ирж эхэллээ. Одоогоор энэ оны 10 сарын сүүл, 11 сарын эхээр ярилцлагад орох гишүүдийн тов ирж эхэлсэн байна. Тиймээс Ногоон карт хожиж Case Number авсан, улмаар ХХХ2500 -с ихгүй Case Number-тай гишүүд анх бүртгүүлсэн имэйлийг  тогтмол шалгаж байх, доторх агуулгыг хараагүй, мэдэхгүй имэйлийг устгахгүй байхыг сануулж байна. Хэрэв ямар нэгэн байдлаар ярилцлагын тов бүхий имэйл устгасан байж магадгүй гэж бодвол яаралтай бидэнд мэдэгдэхийг анхааруулж байна.

Ярилцлагын тов хүлээж авсан гишүүд сайтаас илгээсэн зааврын дагуу бичиг баримт бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэгт орох цагийг нэн даруй авах хэрэгтэйг анхаарна уу. Эдгээртэй холбоотой асуултыг info@usasu.us хаягаар бидэнд илгээнэ үү.

GreenCardMongolia
Бүртгэлийн Алба
2016 оны 09 сарын 27