Өнгөрсөн жилийн Ногоон Карт-2018 сугалаанд хожсон гишүүдийн анхааралд

Өнгөрсөн жилийн сугалаанаас ногоон карт хожсон гишүүд цагаачлалын виз авах ажил 9 сараар дуусгавар болоод байна.

Цагаачлалын виз авсан гишүүдийн виз дээр дарсан хугацаа харилцан адилгүй байгааг анхаарна уу. Зарим цагаачалын виз дээр 3-4 сарын дотор, зарим виз дээр 6 сарын АНУ-д орж ирсэн байх гэсэн хугацаа заасан байгаа тул тухайн хугацааг тооцож ажлаа зохицуулахыг зөвлөж байна.
 
Мөн АНУ-д ирэхээс өмнө ногоон картны хураамжийг онлайнаар төлсөн байх шаардлагатай бөгөөд бүх гишүүдийн хураамжийг сайтын зүгээс хариуцаж төлөх болно. Зочин, Спонсор гишүүд АНУ-д ирсний дараа тухайн хураамжийг буцааж төлөх шаардлагатай бол Байнгын гишүүдийг хураамжийг GreenCardMongolia сайт хариуцаж төлнө.
Асуултыг info@usasu.us хаягаар илгээнэ үү.
 
БҮРТГЭЛИЙН АЛБА
GREENCARDMONGOLIA
WASHINGTON DC, USA