Сайтаас ногоон карт хожсон гишүүдийн зөвлөмж-анхааруулга

АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп лалын шашинтан зонхилсон орнуудад АНУ-д орохыг хориглосон зарлиг гаргаж хэрэгжүүлсэн боловч холбооны шүүгч тус зарлигийг тодорхой бус хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Улмаар АНУ-н Хууль Зүйн Яам (Department of Justice) шүүгчийн хоригийг цуцлуулахаар АНУ-н Холбооны давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч өнөөдөр өглөө Цагаан ордны хүсэлтийг татгалзаж, шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байна.

Улмаар Ерөнхийлөгч Доналт Трамп АНУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг хүнд хөнгөн аливаа зөрчил, гэмт хэрэгт холбогдсон нөхцөлд шууд албадан гаргах “Secure Communities” бодлогыг сэргээн баримтлахаар болж байгаа юм.

Мөн сүүлийн үед Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д оршин суугаа ногоон карттай болон визтэй иргэд төсвийн халамж тэтгэмж авсан иргэдийг албадан гаргах, эсвэл хилээр гараад буцаж орж ирэх үед хил дээрээс буцаадаг хуулийн заалтыг идэвхтэй ашиглаж эхлэх тухай яригдаж байгаа юм. Гэвч одоогоор энэ тухай албан ёсны зарлиг шийд гараагүй байна.

Тиймээс манай сайтаас ногоон карт хожиж ирсэн, өнгөрсөн жил ногоон карт хожиж ирэхээр бэлдэж буй иргэд манай сайттай байнга холбоотой байхыг зөвлөж байна.

Мөн ногоон картны сугалаатай холбоотой хууль журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, орох яриа одоогоор гараагүй байна. Цаашид ногоон карттай иргэдтэй холбоотой, улмаар ногоон картны сугалаатай холбоотой тушаал шийдвэр гарсан даруйд бид шуурхай мэдээлж, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно.

GreenCardMongolia
Arlington, Virginia, USA