Нийт сайтын гишүүд болон шинээр ногоон карт сугалаанд бүртгүүлэх хүмүүсийн анхааралд

АНУ-н Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсоноос хойш АНУ-н цагаачлалын бодлогод эрс өөрчлөлтүүд орж, улмаар цаашид ч цагаачлалын талаар барих бодлогыг чангатгах хандлага ажиглагдаж байгаа билээ. Манай сайт АНУ-н эрх зүйн хүрээнд гарч буй, тэр тусмаа цагаачлалын хууль журмын өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж, тухай бүр мэдээлж ажиллаж байна.

Шинэ засаг захиргааны зүгээс баримталж буй цагаачалын бодлогыг үндсээр нь өөрчлөх бодлогод Ногоон картны сугалааг үргэлжлүүлэх эсэх асуудал зүй ёсоор багтаад буй. Тиймээс ч манай сайт энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг ажиглаж, энэ жилийн ногоон карт сугалааны бүртгэлийг хойшлуулаад байсан билээ.

Ногоон картны сугалааг бүр мөсөн зогсоох заалт орсон “RAISE ACT” (S.354) хэмээх хуулийн төслийг өнгөрөгч 2-р сард санаачлан АНУ-н Конгресийн Сенатад мэдүүлээд байгаа юм. Улмаар S.354 гэх нэртэй энэ хуулийн төслийг дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч Доналт Трамп энэ сарын эхэнд мэдэгдээд байна.

Харин энэ оны ногоон картны бүртгэл сугалаа явагдах хугацаанаас өмнө Сенатад тухайн хуулийн төслөөр санал хурааж, хууль батлагдахгүй нь тодорхой болж байгаа тул энэ жилийн Ногоон карт сугалааны бүртгэлийг эхлүүлэхээр боллоо.

Энэ жилийн ногоон карт сугалааны бүртгэлийн нарийвчилсан журам,  заавар, хураамжийн хэмжээ зэргийг удахгүй жич зарлах болно.

НЭГЭН ЗҮЙЛ: Ажиглагчдын үзэж буйгаар энэ хууль Сенатаар батлагдах магадлал өндөр байгаа тул энэ жил Ногоон картны сугалаа явагдах хамгийн сүүлийн жил гэсэн таамаг байгаа юм. Тиймээс хэдийгээр энэ нь зөвхөн таамаг төдий байгаа ч Ногоон картны сугалаанд бүртгүүлэх эрмэлзэлтэй хүмүүс энэ жил боломжийг ашиглахыг зөвлөж байна.

НЭГЭН ЗҮЙЛ: Энэ жилийн бүртгэл зөвхөн 09 сараас 11 сарын хооронд 2 сарын хугацаатай үргэлжлэх тул бүртгүүлэх хүмүүс бүртгэл эхэлсэн даруйд бүртгүүлэхийг зөвлөж байна. Сайтын ачаалал ихэссэн үед сугалааны бүртгэлийг хугацаанаас өмнө хааж болно.

НЭГЭН ЗҮЙЛ: Нэгэнт дараа жил сугалаа явагдах эсэх нь тодорхой бус болж байгаа тул энэ жил зөвхөн 1жилийн хураамжаар бүртгэх бөгөөд Спонсор болон Байнгын гишүүнээр гишүүн бүртгэхгүй.

Бүртгэлтэй холбоотой шинэ мэдээ, мэдээллийг манай Facebook хуудас болон энэ сайтаар зарлах бөгөөд та бүхэнтэй бидэнтэй байнга холбоотой байхыг хүсье!

GreenCardMongolia
БҮРТГЭЛИЙН АЛБА
Вашингтон ДС хот, АНУ