Ногоон Карт-2018 сугалааны бүртгэлийн Зуны Урамшуулал

GreenCardMongolia сайтын Ногоон Карт-2018 сугалаанд оролцох гишүүдийг бүртгэх ажил 2016 оны 10 сар хүртэл үргэлжилж байна.
Өмнөх жилүүдэд сугалаа хаагдах үед хэт ачаалал үүсч, манай талд болон гишүүдэд хүндрэл учрахын сацуу хураамж тушаасан олон хүн сугалааны бүртгэлд орж амжихгүй үлдэж байсан.

Тиймээс бүртгэлийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс гишүүнээр элсэх хүмүүсийг 6-9 сарын хооронд бүртгүүлэхийг зөвлөж байна. Хүмүүсийг энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг урамшуулж бүртгэлийн хураамжаас дараах байдлаар хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

  • 06 сарын 31-с өмнө: Бүх бүртгэлийн хураамжаас 30% хөнгөлнө.
  • 07 сарын 01-31: Бүх бүртгэлийн хураамжаас 25% хөнгөлнө
  • 08 сарын 01-31: Бүх бүртгэлийн хураамжаас 20% хөнгөлнө
  • 09 сарын 01-30: Бүх бүртгэлийн хураамжаас 15% тус тус хөнгөлнө.

Харин манай сайтад өмнө нь бүртгүүлж байсан, энэ жил гишүүнчлэлээ сунгах бүх хүмүүст өмнө нь зарласан урамшуулал хэвээр үйлчлэх ба хугацаа заахгүй юм. Дахин сануулахад эдгээр гишүүд гишүүнчлэлээ сунгахад дараах урамшууллыг үзүүлж байгаа юм.

  • Зочин гишүүнээр элсвэл 25%;
  • Спонсор гишүүнээр элсвэл 35%,
  • Байнгын гишүүнээр бүртгүүлсэн нөхөцөлд 50% тус тус хөнгөлөлт үзүүлнэ.

GreenCardMongolia сайтын бүртгэлийн хураамжийн хэмжээ, хэрхэн бүртгүүлэх дэлгэрэнгүй зааврыг энд үзнэ үү. http://greencardmongolia.com/en/2015/zaavar
Эдгээртэй холбоотой асуултыг DV@GreenCardMongolia.com имэйл хаягаар ирүүлнэ үү.

GreenCardMongolia
Бүртгэлийн Алба
Утас: (571) 315-8654