17-23 насны залуусыг АНУ-н Цэргийн Академийн сонгон шалгаруулалтад урьж байна

Монгол улсын иргэн, 17-23 насны залуусыг 2020-2024 онуудад West Point дахь АНУ-н Цэргийн Академи (U.S. Military Academy), Аннаполисын АНУ-н Тэнгисийн Цэргийн Академи,  Агаарын Хүчний Академи (U.S. Naval Academy at Annapolis, & the U.S. Air Force Academy)-д элсэн суралцах өргөдөл хүлээн авч байна.

Өргөдөл гаргагчдад тавих ерөнхий шаардлагууд:
  • НАС: Тухайн өргөдөл гаргах жилийн 07 сарын 01-ны байдлаар 17-23 настай байх;
  • ГЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ: Өргөдөл гаргах үед гэрлээгүй байх (жирэмсэн биш, хүүхэдгүй байх);
  • БОЛОВСРОЛ: АНУ-н Ахлах Сургуулийн 9-р анги болон түүнээс дээш ангийн (U.S. high school freshman) бүрэн сурч төгссөн байх;
  • СУРЛАГЫН ЧАДВАР: Scholastic Aptitude Test (SAT) юм уу the American College Test (ACT) шалгалтын оноо авсан байх;
  • ХЭЛНИЙ МЭДЛЭГ: TOEFL оноотой байх (98-120 хооронд)
  • БИЕ БЯЛДАР: Би бялдрын хувьд эрүүл чийрэг байх, шалгарсан өргөдөл гаргагчид нь АНУ-н ЭСЯ-н Цэргийн Атташед Candidate Fitness Assessment (CFA) үзлэгт тэнцэх ёстойг анхаарна уу;
  • ЭРҮҮЛ МЭНД: Эрүүл байх, ямар нэгэн нийгмийн  халдварт өвчин болон сэтгэцийн эмгэг өвчингүй, шүд бүрэн эрүүл байх;
  • НИЙГМИЙН МАНЛАЙЛАЛ: Нийгмийн идэвх сайтай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх, сурч буй сургуулийн багш удирдлагаас нийгмийн идэвхийг харуулсан тодорхойлолт авах гэх мэт ерөнхий шаардлагууд тавина.
Өргөдөл гаргагчид 2019 оны 11 сарын 30-с өмнө USDAOMONGOLIA@state.gov хаягт өөрийн овог нэр, голч дүн (GPA), SAT юм уу ACT, TOEFL-н зэргийг явуулах шаардлагатай. (GPA), SAT юм уу ACT, TOEFL шалгалтын оноонуудыг скайнардеэж имэйлд хавсаргах.
Имэйлийн гарчиг (Subject) хэсэгт өөрийн бүтэн нэр болон өргөдөл гаргах сургуулийн нэрийг бичсэн байх. Жишээ нь: (Battsetseg Bat – United States Military Academy at West Point or Burkhan Khaldun – United States Naval Academy at Annapolis) гэх мэт.
Өргөдлийг 11 сарын 30-с өмнө гаргасан байх ёстойг анхаарна уу.
Өргөдлийн хүлээж авсны дараагаар Монгол дахь АНУ-н ЭСЯ дээрх Цэргийн Атташе шаардлага хангасан гэж үзсэн өргөдөл гаргагчдыг Candidate Fitness Assessment үзлэгт урина. Цэргийн Атташе энэхүү үзлэгт хамгийн өндөр оноо авч тэнцсэн нийт 6 өргөдөл гаргагчдыг дээр дурьдсан цэргийн академуудад санал болгож нэрсийг илгээх бөгөөд эдгээр тэнцсэн өргөдөл гаргагчид өөрийн сонирхсон академид дурьдсан шалгалтын дүнгүүд, эссэ, дүнгийн хуулбар зэргийг шууд илгээх шаардлагатай.
Цэргийн Атташен шалгаруулалтад тэнцсэн нь дээрх сургуулиудад шууд элсэх баталгаа болохгүй бөгөөд тухайн сургуулиудын дотоод элсэлтийн болзол нөхцөлийг давхар хангах ёстойг анхаарна уу.
Өргөдөл гаргагчдыг Англи хэлний бүрэн мэдлэгтэй гэж үзэх тул бүх харилцаа холбоо зөвхөн Англи хэл дээр байна.
 
Монгол дахь АНУ-н Элчин Сайдын Яам