АНУ-д цагаачлах иргэд Эрүүл Мэндийн даатгалтай байх шаардлагатай

АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп 2019 оны 10 сарын 04-н буюу өнгөрөгч Баасан гарагт зарлиг гаргаж, АНУ-н ирж буй цагаач нарын санхүүгийн байдалд тавих шаардлагыг эрс чангатгасан шийдвэр гаргаад байна.

Цагаан Ордноос гаргасан албан ёсны эх сурвалж дурьдсанаар “Presidential Proclamation on the Suspension of Entry of Immigrants Who Will Financially Burden the United States Healthcare System” буюу “АНУ-н Эрүүл Мэндийн Салбарт дарамт учруулж болохуйц цагаачдыг АНУ-д оруулахгүй байх тухай” гэсэн зарлигт ирэх 11 сарын 03-с эхлэн АНУ-д цагаачлахаар ирж буй цагаачдад дараах шаардлагуудыг тавихаар болжээ. Эдгээрт:

  • АНУ-д орж ирснээс 30 хоногийн дотор Эрүүл Мэндийн бүрэн даатгалд даатгагдсан байх нотолгоотой байх;
  • Хэрэв Эрүүл мэндийн даатгалгүй бол эрүүл мэндэд учир болох эрсдлийг бүрэн хариуцах санхүүгийн чадвартайгаа нотлох гэсэн үндсэн шаардлага тавьжээ.

Эрүүл мэндийн бүрэн даатгал гэдэгт төрийн зүгээс орлого багатай иргэдэд үзүүлдэг даатгалууд, тухайлбал Medicaid болон бусад муж болон холбооны засгийн газрын татаасаар санхүүждэг эрүүл мэндийн даатгалуудыг тооцохгүй байхаар заасан байна. Эрүүл мэндийн бүрэн даатгал гэдэгт ажил олгогчийн зүгээс санал болгодог даатгалууд, эсвэл хувийн компаниудаас өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр гэрээ хийж авсан, эсвэл аялагч, түр оршин суугчдад зориулсан, өөрөө болон гэр бүлийн гишүүдийг наад зах нь 364 хоногийн дотор бүрэн даатгах хүчинтэй даатгал зэрэг багтаж байна.

Энэ шаардлага зарлиг хүчин төгөлдөр үйлчлэх 11 сарын 3-с өмнө ногоон карттай байсан байнгын оршин суугчдад хамаарахгүй бөгөөд зарим онцгой нөхцлөөр ногоон карт авах иргэд, IR-5 болон SB-1 ангиллын ногоон карт, мөн АНУ-д улс төрий орогнол (Asylum)-р ногоон карт авч ирэх иргэдэд мөн шинэ журам хамаарахгүй юм.

Тиймээс манай сайтаас ногоон карт хожиж, улмаар цагаачлалын визийн ярилцлагад орж 11 сарын 3-с өмнө цагаачлалын визээ авсан иргэдэд энэ журам хамаарахгүй бол дурьдсан хугацаанаас хойш цагаачлалын виз авах хүмүүст энэ журам үйлчлэхийг анхаарна уу.

Энэ зарлигт шаардсан эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, эсвэл санхүүгийн чадвартай гэдгээ нотлоогүй ногоон карт хүсэгчдийн өргөдлийг татгалзахаар заасан байгаа юм. Харин эрүүл мэндийн зардлаа хариуцах чадвар гэдэгт ямар орлого, хэдий хэмжээний эх үүсвэр хөрөнгийн баталгаа шаардах тухай одоогоор тодорхой заасан бичиг баримт гараагүй байна. Эдгээр нарийвчилсан мэдээлэл гармагц манай сайт эргэж мэдээлэх болно.

Мөн манай сайтын гишүүд АНУ-с эрүүл мэндийн даатгал худалдаж авах талаар манай сайтын зүгээс дэмжлэг, мэдээллээр хангаж ажиллах болно.

GreenCardMongolia