НЭГ.” GreenCardMongolia” компанийн үйл ажиллагааны зарчим, Компанийн эдлэх эрх, хүлээх үүрэг
1.1. “GreenCardMongolia” компани нь үйл ажиллагаагаа GreenCardMongolia.com вэбсайтаар хэрэгжүүлэх ба тус компанийн бүх үйлчилгээ онлайн байна.
1.2. “GreenCardMongolia” компани нь хувийн компани бөгөөд АНУ-ын ямар нэгэн төрийн байгууллагыг төлөөлөхгүй.
1.3. “GreenCardMongolia” компанийн үйлчлүүлэгчид тус сайтын гишүүд байх ба гишүүд зохих гишүүнчлэлийн хураамжийг тушааснаар сайтаас үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг сайтын үйл ажиллагаатай холбогдуулж гишүүнчлэл тус бүрээр жил бүр шинэчлэн тогтоож болно.
1.4. Манай сайтын бүх үйлчилгээ зөвхөн гишүүдийн эрх ашгийн төлөө байх тул гишүүнчлэлийн хураамж нь гишүүддээ тасралтгүй, чанартай үйлчилгээг үзүүлэх боломжийг хангах үүднээс “GreenCardMongolia” сайтын өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Өдөр тутмын үйл ажиллагаанд ажилчдын цалин, ажил үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах аялалын зардал, офисын түрээс, бичиг хэргийн зардал, интернэт, факс, шуудан харилцаа, цагаачлалын хуульчийн зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа багтана.
1.5. “GreenCardMongolia” компани нь төлбөртэй гишүүнээр элссэн гишүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үзүүлэхээр амласан үйлчилгээгээ саадгүй, чанартай үзүүлэх үүрэг хүлээнэ.
1.6. “GreenCardMongolia” компани нь үйлчлүүлэгч гишүүдийн хувийн нууцлалыг чандлан хадгалах үүрэг хүлээх ба гишүүний гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй.
1.7. “GreenCardMongolia” компанид төлж буй хураамж нь Ногоон карт бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авахад зориулагдсан байна. Хэрэглэгч өөрөө зохих хэмжээний Англи хэлний мэдлэгтэй бол Ногоон Карт сугалаа буюу Diversity Visa Lottery-г АНУ-н Төрийн Департментын албан ёсны вэб хуудсаар ямар нэгэн үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой.
1.8. АНУ-н Төрийн Департментын вэбсайтад бүртгүүлсэн нөхцөлд тухайн хүний бүртгэл манайд сайттай ямар нэгэн холбоогүй бөгөөд бид сугалааны дүн шалгаж эргэж мэдээлэх, Confirmation Number нөхөж олгох, сугалаа хожсоны дараах заавар зөвлөгөө зэрэг үйлчилгээ үзүүлэхгүй.
ХОЁР. Гишүүдийн үндсэн эрх, үүрэг
2.1. “GreenCardMongolia” компанийн гишүүнээр элсэхийг хүссэн гишүүд энэхүү үйлчилгээний нөхцөл журмыг бүрэн уншиж танилцсан байх ёстой ба журамд заасан заалтуудыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гишүүнээр элсэнэ. Гишүүн гишүүнчлэлийн хураамжийг тушааж, сайтын гишүүнээр элссэн нөхцөлд энэхүү нөхцөл журамтай танилцаж хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.2. “GreenCardMongolia” компанийн гишүүнээр элсч үйлчилгээ авах сонирхолтой хүмүүс GreenCardMongolia.com сайтын гишүүнээр элсч, гишүүнчлэлийн хураамжийг төлснөөр тус компаниас үзүүлж буй үйлчилгээг авах эрх нээгдэнэ.
2.3. GreenCardMongolia.com сайтын гишүүд арьсны өнгө, шашин, улс төрийн үзэл, итгэл үнэмшил, нас хүйсээс үл хамаарч адил тэгш үйлчилгээ авах эрхтэй.
2.4. GreenCardMongolia.com сайтын гишүүд зохих гишүүнчлэлд хамаарах үйлчилгээг тасралтгүй, чанартай авах эрхтэй ба өөрт хамаарах үйлчилгээний талаар тайлбар гаргуулах, мэдээлэл авч ашиглах эрхтэй.
2.5. GreenCardMongolia.com сайтын гишүүд ногоон картны бүртгэлтэй хамаарах мэдээллийг үнэн зөв, цаг тухайд нь гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Худал мэдээлэл өгсөн, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөөгүй нөхцөлд гишүүний эрхийг хаах эрхийг GreenCardMongolia.com сайт эдлэх ба энэ нөхцөлд гишүүнчлэлийн хураамжийг буцаан олгохгүй.
2.6. GreenCardMongolia.com сайтын гишүүд гишүүнчлэлээсээ татгалзах эрхтэй ба гишүүнчлэлээс татгалзах үед гишүүнчлэлийн хураамжийг дараах журмын дагуу буцаан олгоно. Үүнд:
А. Гишүүнчэлийн хураамж буцаан олгох зарчим: Хэрэв та өөрийн хүсэлтээр гишүүнчлэл цуцлах шаардлагатай бол гишүүнчлэлээр элссэн жилийн 11 сарын 01-ээс өмнө MyRefund@GreenCardMongolia.com гэсэн имэйлээр гишүүнчлэл цуцлах хүсэлтээ албан ёсоор ирүүлнэ.
Б. Хүсэлт хүлээн авсан даруйд GreenCardMongolia.com сайт хүсэлтийг судалж үзэх ба гишүүнчлэл цуцлах шаардлагад нийцсэн гэж үзсэн өдрөөс эхлэн хүсэлт гаргасан гишүүний гишүүнчлэл цуцлагдах ба GreenCardMongolia компани тухайн гишүүний гишүүнчлэл цуцлагдсан өдөр хүртэлх үзүүлсэн үйлчилгээний хураамжийг суутган авч компанийг хохиролгүй болгосны дараа гишүүнд олгох буцаан олголтын хэмжээг тогтоож гишүүнд мэдэгдэнэ.
В. Гишүүн цуцлагдсан нөхцөлд тухайн гишүүний (гэр бүлийн) ногоон картны бүртгэлд хамрагдахгүй ба урд нь оруулсан бүртгэл хүчингүй болно.
Г. Ногоон картны бүртгэл хаагдсаны дараа буюу та, гишүүн болон түүний гэр бүл ногоон картны бүртгэлд хамрагдсанаас хойш гишүүнчлэлийн хураамж буцаан олгохгүй.
2.7. GreenCardMongolia.com сайтын гишүүнээр элсч, ногоон картны сугалаанд хамрагдсан гишүүд өөр газарт, эсвэл өөр вэбсайтаар дахин ногоон картны сугалаанд бүртгүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас үүсэх хариуцлагыг GreenCardMongolia.com сайт хүлээхгүй.
2.8. Гишүүн нь GreenCardMongolia.com сайтад тавигдаж буй бүртгэлийн бүх төрлийн маягтад гагцхүү үнэн бодит мэдээлэл оруулах үүрэгтэй ба буруу ташаа, бодит бус мэдээлэл оруулснаас гарах хариуцлагыг зөвхөн гишүүн өөрөө бүрэн хариуцна.
2.9. GreenCardMongolia.com сайтын гишүүнээр элсч, ногоон картны сугалаанд хамрагдсан гишүүд өөрсдийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл, Confirmation Number-ийн нууцлалыг хадгалах ба энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэх хариуцлагыг гишүүн дангаар хариуцна.
2.10. Хэрэв “GreenCardMongolia.com” сайтын гишүүн гишүүнчлэлийн эрхээ ногоон картын сугалаанд бүртгэгдэхээс өмнө бүрэн сунгаж, хураамж төлөөгүй ба улмаар сугалаа хожсон нөхцөлд бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдох зардлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй.
Green Card Mongolia Компанийн Захиргаа
Disclaimer: GreenCardMongolia.com нь АНУ-ын Засгийн Газар, эсвэл гадаад улс орнуудад буй АНУ-н Элчин сайд, Консулын Газруудтай ямар нэгэн хамааралгүй, бие даасан, хувийн байгууллага болно.