Хэрэв та АНУ-д ажиллаж амьдрах эрх Ногоон Карт сугалаанд бүртгүүлэхийг бодож явдаг ч хараахан амжаагүй бол энэ жил заавал бүртгүүлэхийг зөвлөж байна.
ЯАГААД: Учир нь АНУ-н одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп сонгогдохоос өмнө болон сонгогдсоны дараа ч Америкийн байнгын оршин суух эрх ногоон картыг сугалаагаар хэнд ч хамаагүй олгох нь буруу гэсэн байр суурьтай байгаа юм. Тэрээр сугалаагаар ногоон карт олгох нь ажил мэргэжилгүй, Англи хэлний мэдлэггүй хүмүүс АНУ-д ирж, дотоод иргэдийн ажлын байрыг эзэлж, төрд дарамт болж байгаа, цаашлаад энэ хуулийн цоорхойг ашиглаж гадны террорист байгууллагын гишүүд ч АНУ-д орж ирэх өндөр магадлалтай гэж үзэж ногоон карт сугалааг бүр мөсөн цуцлах санал гаргаад байгаа билээ. Учир нь АНУ-д террорист халдлага үйлдсэн алан хядагчид анх ногоон карт сугалаагаар АНУ-д ирсэн байсан 2 тохиолдол гарсан нь Америкийн олон нийт ч ногоон карт сугалааг эсэргүүцэх хандлага бий болгосон юм.
Гэвч Ногоон карт сугалаа (Diversity Visa Lottery) нь 1990 онд батлагдсан Immigration and Nationality Act (INA) хуулиар баталгаажсан байдаг тул Ерөнхийлөгч хуулийн заалтыг дур мэдэж зарлигаар өөрчлөх эрхзүйн чадамжгүй байдаг, тиймээс ч ногоон карт сугалааг хүчингүй болгохын тулд Цагаачлалын Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай тулгараад байгаа билээ. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс Цагаачлалын шинэчилсэн хуулийн төслийг хоёр ч удаа Конгрест оруулж хэлэлцүүлсэн ч Конгрес дахь Ардчилсан Намын дэмжлэг авч чадалгүй унаад байгаа юм.
Харин ирэх жил 2020 онд АНУ-н Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохтой холбоотой Цагаачлалын хуулинд өөрчлөлт оруулах оролдлого дахин гарах нь тодорхой болоод байна. Хэрэв цагаачлалын хууль шинэчлэгдэн батлагдвал Ногоон карт сугалааг хүчингүй болгох, үүний оронд мэрит зарчмаар (Merit-Based immigration) ногоон карт олгодог тогтолцоонд шилжих төлөвтэй байгаа юм. Эдгээр нөхцөл байдлын улмаас 1993 оноо хойш өнөөг хүртэл үргэлжилж буй ногоон карт сугалааны бүртгэл энэ жилийнх хамгийн сүүлийн байж болохоор байгаа юм.
Тиймээс Монгол улсаас ногоон карт сугалаанд оролцох сонирхолтой иргэд энэ жил амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.
Дашрамд дурьдахад Ногоон карт сугалааг АНУ-н Төрийн Департмент (Department of State) хариуцаж гүйцэтгэдэг бөгөөд хэрэв та Англи хэлний бага зэрэг мэдлэгтэй бол тухайн төрийн байгууллагын вэбсайтаар 10-11 сарын хооронд өөрөө үнэ төлбөргүй бүртгүүлэх бүрэн боломжтой. Харин та Ногоон карт сугалааны бүртгэлийг мэргэжлийн байгууллагаар бүртгүүлэх хүсэлтэй бол манай сайтын бүртгэлд хамрагдах боломжтой.
Бүртгэлийг өөрөө бие дааж үнэгүй бүртгүүлэх, эсвэл манай сайтаар бүртгүүлэхийн ялгаатай талуудыг дараах харьцуулалтаас үзнэ үү:
Төрийн Департментын сайтаар өөрөө бүртгүүлэх: | Манай сайтын мэргэжлийн үйлчилгээ авах: |
Давуу талууд:
Сул талууд:
|
Давуу талууд:
Сул талууд:
|
Энэ тухай манай сайтаар үйлчлүүлэх Нөхцөл журамд тодорхой заасан байдаг билээ.
Өөрөөр хэлбэл эдгээр цогц үйлчилгээг авахын тулд та манай сайтын гишүүнээр элсч, гишүүнчлэлийн хураамж төлж байгаа бөгөөд таны төлж байгаа хураамж нь Ногоон карт сугалааны бүртгэлийн хураамж биш бөгөөд энэ нь АНУ-н төрийн департменттай ямар нэгэн хамааралгүйг анхаарна уу.
Өмнөх жилүүдэд өөрөө бие дааж бүртгүүлсэн, эсвэл хувь хүнээр болон бусад компаниудаар бүртгүүлж ногоон карт хожсон гэх хүмүүс манайд ихээр хандах болсон билээ. Харамсалтай нь бид тэдгээр хүмүүсийн анх оруулсан мэдээллийг мэдэх боломжгүй тул ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм. Мөн манай нэрийг ашиглаж Greencardmongolia гэсэн нэртэй facebook хуудсууд нээж хүмүүсийн мөнгийг хураасны дараа эргэж холбогдох боломжгүй болж байгаа тохиолдол түгээмэл гарч байгааг анхаарна уу.
Хэрэв та манай үйлчилгээг авч Ногоон Карт 2024 сугалаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж заавартай танилцана уу.
Асуултыг DV@greencardmongolia.com хаягаар илгээх буюу манай албан ёсны Facebook хуудас https://www.facebook.com/GreenCardMGL/ хуудсаар холбогдох боломжтой.
GreenCardMongolia
БҮРТГЭЛИЙН АЛБА