Эрх зүйн үндэслэл

Ногоон Карт сугалаа 1995 оны “Immigration Act” хуулийн 131-р зүйл, “Immigration and Nationality Act” (INA) хуулийн 203(с)-ийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд “Diversity Immigrant Visa” нэрээр анх 1995 оноос явагдаж эхэлжээ.

Ногоон картны тухай товч өгүүлэх нь
АНУ гадаадын иргэдэд аялалын, сургалтын, бизнесийн, (хөрөнгө оруулалтын) ажиллах эрх (мэргэшсэн ажилтан) болон цагаачлалын гэсэн үндсэн ангиллуудаар маш олон төрийн виз олгодог. Эдгээр визний ангилал тус бүрт тавигдах шаардлага, үзүүлэлт өөр өөр нөхцөлтэй байдаг билээ.

Тэгвэл эдгээр визний ангиллуудыг Түр оршин суугч болон Байнгын оршин суугч гэсэн хоёр том бүлэгт хувааж болох ба бидний гол сэдэв болох Ногоон карт буюу “Legal Permanent Resident card” нь АНУ-д байнга оршин суух үнэмлэх буюу цагаачлалын виз юм. (Цаашид Ногоон карт гэж нэрийдэх)

Ногоон карт нь дотроо мөн хэд хэдэн төрөл, үүрэг зориулалтаар олгогддог ба нөхцөл шаардлага, үүнийг авах арга замууд нь мөн өөр өөр байх нь дамжиггүй юм. Ногоон карт нь дараах хэдэн төрөл байна. Үүнд:

1. Immediate Relative and Family Sponsored- Гэр бүлийн ногоон карт. Үүнд:

  • АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон буюу АНУ-ын иргэнтэй сүй тавьсан
  • АНУ-ын байнгын оршин суугчтай гэр бүл болсон, сүй тавьсан
  • АНУ-ын иргэн хүүхэд үрчилж авсан
  • Байнгын оршин суугчтай гэрлэсэн буюу сүй тавьсан
  • Байнгын оршин суугчийн 21-ээс доош насны гэрлээгүй хүүхэд гэх мэт шалтгаануудаар ногоон карт олгож болдог байна.

2. Employment-Based- буюу Ажил эрхлэлттэй холбогдох Ногоон карт

  • Ажил олгогчийн батлан даалтаар
  • Хөрөнгө оруулалтаар баталгаажсан ногоон карт олгодог.

3. Special Immigrants – буюу онцгой/ тусгай нөхцлөөр цагаачлагчдад олгох ногоон карт. Үүнд:

  • Ажил эрхлэлт: Ирак болон Афганистан хэлний хэлмэрч/ орчуулагч
  • Ажил эрхлэлт: АНУ-ын Засгийн газарт ажиллах Ирак иргэдэд
  • Ажил эрхлэлт: АНУ-ын Засгийн газарт ажиллах Афганистан иргэдэд
  • Ажил эрхлэлт: Шашны чиглэлээр ажиллаж буй игэдэд олгох ногоон карт байдаг юм.

4. Asylum – Улс төр (шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, дайн самууны шалтгаанаар дүрвэгч)

Өөрийн төрөлх улс оронд амьдрах нь амь нас эрүүл мэндэд аюултай гэж үзсэн иргэдийг АНУ-н Засгийн Газар хамгаалалтад авч түр оршин суух эрх олгож буй хэрэг ба ийм эрхтэй 2 жил оршин суусны дараа АНУ-н ногоон карт авах эрх үүсдэг байна.

5. Diversity Visa Program – Ногоон Картны сугалаа
Энэ төрлийн ногоон картыг АНУ-д төлөөлөл харьцангуй бага улс орнуудын дунд сугалаа явуулж олгодог виз ба бусад төрлийн ногоон картуудаас ялгарах онцлог нь ямар нэгэн АНУ-ын иргэн хүний батлан даалт, өргөдөл шаарддаггүйгээрээ давуу талтай юм. Мөн энэ визний төрлийг Diversity Visa буюу DV Visa гэж товчилж нэрийдэх нь ч бйи.
Эдгээрээс эргэж харвал дээр дурьдсан олон төрлийн визийн төрлүүдээс сүүлийн буюу “Diversity Visa Program” нь бидэнтэй хамаарах сэдэв юм. Энэ төрлөөр олгож буй ногоон карт нь ямар нэгэн батлан даалт, барьцаа шаардаггүй ба оролцогч хүн зөвхөн дараах энгийн 3 шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сугалаа хожсоны дараа цагаачлалын виз авах баталгаа 100 байдаг тул жил бүр дэлхийн сая сая хүн энэ сугалаанд оролцож, улмаар жилд 50 000 хүн (гэр бүл) энэ картыг гардаж авдаг ажээ. Үүнд:

  • Сугалаанд оролцох эрх бүхий орны иргэн байх
  • Бүрэн дундаас дээш боловсролтой байх, эсвэл мэргэжлээрээ сүүлийн 5 жилийн 2 жилд нь тасралтгүй ажилласан байх ёстой ба тухайн ажил мэргэжлийг наад зах нь 2 жилийн албан сургалтаар олж эзэмшсэн байх
  • Гэмт хэрэг зөрчилд орж байгаагүй зэрэг болно.

Ногоон картны сугалааны эрх зүйн үндэслэл

Нэгдүгээрт Ногоон картны сугалааны бүртгэл, шалгаруулалт, виз олголт нь АНУ-ын Гадаад Хэргийн Яам (U.S. Department of State)-ны шууд удирдлага хяналт дор явагдаж байдаг.
Анх 1990 онд батлагдсан Immigration Act (Pub. L. 101-649) хуулийн 131-р зүйл, “Immigration and Nationality Act “(INA) хуулийн 203(c) -ийн нэмэлт өөрчлөлтүүдээр “Diversity Visa” (DV) буюу Ногоон Картны сугалаа явуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар 1995 оноос эхлүүлсэн ба хуулийн гол зорилго нь АНУ-д шинэ төрлийн цагаачлалын бүлэг давхарга бий болгох явдал байсан гэдэг.

Энэхүү сугалаа анхны жилүүдэд жил бүр 55 000 хүнд сугалаагаар ногоон карт олгодог байсан ба 1997 онд батлагдсан “Nicaraguan Adjustment and Central American Relief Act” буюу “NACARA” хэмээх хуулиар 5 000 ногоон картыг Никарагуа, Куба, Салвадорь, Гуатемаль болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дүрвэгчдэд, тэдний гэр бүлд зориулж олгох шийдвэр гарснаар сугалаагаар олгох ногоон картны тоо 50 000 болж буурсан байдаг.

Одоо жил бүр оролцогч орнуудын дунд үнэлгээ хийж АНУ-д ирж буй цагаачдын тоо жилд 50 000-аас дээш гарч буй орнуудыг сугалаанд оролцох жагсаалтаас хасдаг байна.
Монгол улсын хувьд тус сугалааны талаарх мэдээлэл 2000 оноос нийтэд танигдаж эхэлсэн гэж болох ба жилд ногоон картад бүртгүүлж, хожиж буй хүмүүсийн тоо байнга өссөөр ирсэн байна.

АНУ-ын Төрийн Департментаас гаргасан статистик мэдээнээс Монгол улстай холбогдох хэсгийг дор харуулав.

2019 онд (DV-2021) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
9,871 17,644 27,515 Дүн гараагүй

2018 онд (DV-2020) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
11,242 19,655 30,897 Дүн гараагүй

2017 онд (DV-2019) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
10,546 17,325 27,871 Дүн гараагүй

2016 онд (DV-2018) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
13,142 21,646 34,788 197 Дүн гараагүй

2015 онд (DV-2017) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
14,429 22,926 37,355 144 97

2014 онд (DV-2016) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
10,406 15,607 26,013 185 157

2013 онд (DV-2015) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
7,605 10,393 17,998 186 55

2012 онд (DV-2014) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
6,315 8,465 14,780 224 79

2011 онд (DV-2013) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
8,293 11,245 19,538 167 116

2010 онд (DV-2012) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
11,786 16,080 27,866 209 91

2009 онд (DV-2011) Монгол улсаас сугалаанд оролцсон байдал

Өргөдөл гаргасан Гэр бүлийн гишүүд Нийт тоо Хожил авсан Ногоон карт авсан
17,005 23,330 40,335 279 209

(Эх сурвалж: АНУ-ын Төрийн Департмент. Кентаки Консулын Хэлтэс. 2018 он)

Дээрх тоо баримтаас үзвэл Монгол улсаас жилд оролцож буй хүмүүсийн тоо харилцан адилгүй байгаа ба ногоон карт сугалаанд оролцогчдын тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа нь хүмүүс бодит мэдээллээс холдох болсон, иргэдийн дунд худал цуу мэдээлэл ихээр тархаж буй, ногоон картны сугалаанд үл итгэх, сугалаанд оролцсоноор АНУ-ын бусад визэнд өргөдөл гаргах боломжгүй болдог гэсэн худал цуу мэдээнээс үүдэж хүмүүсийн оролцоо багасч байгаатай холбоотой.

Нөгөөтэйгүүр дээрх жилүүдэд ногоон карт хожиж буй хүмүүсийн тэн хагас нь буюу зөвхөн 50 орчим хувь нь ногоон карт гардаж, АНУ-д ирж байгаа нь хүмүүс өөрсдөө болон зуучилж буй байгууллага, хувь хүмүс бүртгэлийн маягт болон цээж зургийг шаардлагын дагуу оруулдаггүй, сугалаа хожсон эсэхийг бүртгүүлсэн хүмүүст эргэж мэдээлдэггүйгээс хүмүүс хожсоноо мэдэхгүй өнгөрөөх, хожсоноо мэдсэн ч дараа дараагийн бичиг баримтын ажлыг буруу, дутуу хийж явуулснаар ногоон картаа авах боломжийг алдаж байгаатай шууд холбоотой юм.

Харин GreenCardMongolia.com сайтын гишүүнээр элсч, ногоон картны сугалаанд хамрагдсан бүх гишүүд дээр дурьдсан шалтгаанаас үүдэж сугалаанаас хасагдах эрсдлээс 100 хувь хамгаалагдсан байдаг гэдгийг дурьдахад таатай байна.

Ногоон карт сугалааны бүртгэл 2 жилээр түрүүлж явагддаг ба энэ жилийн Ногоон Карт-2020 сугалааны урьдчилсан бүртгэл 2018 оны 09 сарын 01-ээс эхлэн явагдаж байна. Хэрэв та энэ жилийн Ногоон карт сугалааны бүртгэлд амжиж бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж заавартай танилцана уу.

Мөн ногоон карт сугалааны бүртгэл болон манай үйл ажиллагаатай холбоотой нийтлэг асуулт хариултыг ЭНД дарж үзнэ үү.

Танд асуух зүйл гарвал dv@greencardmongolia.com гэсэн хаягаар эсвэл ЭНД дарж бидэнд имэйл бичиж асуултаа асууж болно.

GreenCardMongolia
Бүртгэлийн Алба