ЗУРАГТ ТАВИХ ШААРДЛАГА

СУГАЛААНД ХАВСАРГАХ ДИЖИТАЛ ЗУРАГТ ТАВИХ ШААРДЛАГА
Ногоон Карт сугалааны бүртгэлд зөвхөн дижитал зураг хэрэг болох ба Ногоон картны сугалаа хожиж Цагаачлалын визийн ярилцлагад орох хүртэл цаасан зураг ашиглахгүй.
Ногоон Карт сугалаанд хүчинтэй зураг нь АНУ-ын визийн мэдүүлэгт хавсаргадаг зурагтай яг адил байна. Зургийн хэмжээ 6см Х 6см хэмжээтэй цээж зураг байх ба дараах шаардлагыг хангасан байвал зохино. Зүүн талын баганад буй зургууд зөв зургийн жишээ ба баруун баганад байгаатай адил зураг явуулахгүй байхыг хүсье!
Буруу зураг ирүүлсэн нөхцөлд таны бүртгэл хүчингүй болохыг анхаарна уу. Зургийн хэмжээ харьцаа, гэрэл сүүдэр зэргийг сайтын зүгээс засч сугалаанд оруулж болох ч нягтрал багатай, нүүр, царай тод гараагүй, үс дух руу болон чихийг далдадсан зэрэг зургийг хүлээн авах боломжгүй юм.
Зөв Зураг    Буруу Зураг
1 1
2 2
3 3-2
4 4-2
5 5-2
6 6-2
7 7-2
8 8-2
1 9-2-2

Хэрэв та зурагныхаа хэмжээг дараах техникийн шаардлагын дагуу тохируулж чадахгүй байгаа бол нягтрал сайтай, цээж бүтэн орсон зураг авахуулж, ямар нэгэн засвар хийлгүйгээр info@usasu.us хаягаар явуулна уу!!!

Фото зурагт тавигдах техникийн шаардлага

2014 оноос Цагаачлалын виз авах онлайн өргөдлийн системд нэвтэрсэнтэй холбогдуулж Цагаачлалын визэнд ашигладаг зургийн шаардлагад өөрчлөлт орсон болно.

1. Цагаачлалын виз авах ярилцлагад орох үед авч очих цаасан зургийн хэмжээ, зургийн харьцаа: (Хэмжээ 2 инч х 2 инч буюу 51мм Х 51мм)

New_photo_comp

2. Харин дижитал зургийн хэмжээ, харьцаа дараахийн адил байна.
 New_paper_photo_comp

ЦЭЭЖ ЗУРАГТ ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГУУД

Сугалаанд ашиглах фото зураг дараах техникийн шаардлагыг хангасан байх ба дижитал фото аппаратаар авсан байх буюу эсвэл скайнер ашиглан оруулсан фото зураг байж болно.

Толгойн байршил:

  • Зураг авахуулж буй хүн камер руу эгц харсан байх:
  • Тухайн хүний царай дээш, доош юм уу хажуу тийш хараагүй байх;
  • Тухайн хүний толгой, нүүрний нийт өндрийн хэмжээ нь тухайн зургийн талбайн 50-69 хувьтай тэнцүү байна. (Үсний дээд хэсгээс эрүүн доод тал хүртэлх хэмжээ) зургийн доод захаас тухайн хүний нүдний түвшин хүртэлх хэмжээ тухайн зургийн нийт өндрийн 56-69 хувийн хооронд байвал зохино.

Зургийн арын фон:

  • Зураг авахуулж буй арын фон цайвардуу цулгай өнгөтэй байх.
  • Хэн бараан, хээтэй, хаалга цонх, тавилга сэлт орсон фон ашиглахгүй байх.

Фокус:  Зургийн фокус сайн таарсан байх.

Зүүлт чимэглэл: Зураг авахуулж буй хүн нүүр царайг халхалсан бараан нүдний шил, бусад нүүр царай, чих, дух халхалсан зүүлт сэлт хэрэглэхгүй байх.

Малгай, алчуур:  Зураг авахуулж буй хүн зөвхөн зайлшгүй шашны шаардлагаар алчуур, малгай зүүж болох боловч тухайн алчуур, малгай нь тухайн хүний нүүр царайг халхлаагүй байх ёстой. Аливаа отог овогийн уламжлалт малгай сэлтийг шашны онцгой ач холбогдолгүй бол хэрэглэхгүй байх, цэргийн, нисэх хүчний бусад албан хэрэгцээний дүрэм хувцас, малгай өмсөхгүй байх.

Өнгөний нягтрал: Өнгөний нягтрал 24-bit байх шаардлагатай. Фото зургийг камераас компьютерт хуулсан байх буюу скайнераар оруулсан байж болно. Хэрэв скайнер хэрэглэж байгаа бол тохируулга нь “True Color” эсвэл өнгөний тохиргоо “24-bit color mode” байх.

БУСАД ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
Дижитал фото зураг дараах шаардлагыг хангаж байх шаардлагатай ба шаардлага эс хангасан зургийг хүлээн авах боломжгүй болж бүртгүүлэгч хүнд даруй мэдэгдэнэ.

Шинээр зураг авах

Хэрвээ зургийг шинээр авч байгаа бол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Зургийн формат /Format/: Тухайн зураг JPEG (Joint Photographic Experts Group ) форматтай байх;
  • Зургийн хэмжээ /Dimension/: зургийн харьцаа наад зах нь 600px X 600px буюу 6см Х 6 см, харин зөвшөөрөгдөх хамгийн дээд хэмжээ 1200px X 1200px байж болно;
  • Зургийн багтаамж /Size/: зургийн хамгийн дээд хэмжээ 240 kilobytes (240 KB) байх;
  • Зургийн нягтаршил /Image Resolution/: Зургийн нягтаршил наад зах нь 600 pixels (өргөн) x 600 pixels (өндөр) байна. Зургийн хэлбэр зөв дөрвөн өнцөгт харьцаатай байх (Өргөн өндөр тэнцүү байх);
  • Зургийн өнгөний нягтаршил /Image Color Depth/: 24-bit color [Анхаар: Зураг зөвхөн өнгөт зураг байна.

Бэлэн зургийг скайнераар оруулах.

  • Зургийг скайнерт оруулахаас өмнө эх зураг дээр дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино. Шаардлага хангасан эх зургийг дараах техник үзүүлэлтийн дагуу скайндаж бэлдэнэ:
  • Скайнерийн нягтаршил /Scanner Resolution/ нягтаршил наад зах нь 300 dpi (dots per inch) байх;
  • Зургийн формат /Image File Format/ Тухайн зураг JPEG (Joint Photographic Experts Group ) форматтай байх;
  • Зургийн хэмжээ /Size/: зургийн хамгийн дээд хэмжээ 240 kilobytes (240 KB) байх;
  • Зургийн нягтаршил /Image Resolution/: Зургийн нягтаршил наад зах нь 600 pixels (өргөн) x 600 pixels (өндөр) байна;
  • Зургийн өнгөний нягтаршил /Image Color Depth/: 24-bit color;

Анхаар: Зураг зөвхөн өнгөт зураг байна.

GreenCardMongolia Сайт.
Бүртгэлийн Алба