“Ногоон Карт сугалааны азтан АНУ-д гэр бүлийн хамт байнга ажиллаж амьдрах, төрийн тэтгэлгээр сурч боловсрох эрх Ногоон Карт эзэмших бөгөөд улмаар 5 жилийн дараа АНУ-ын иргэн болох эрх нээгддэг байна”
АНУ бусад дэлхийн хөгжингүй улс орнуудын нэгэн адил гадаадаас ирж буй хүмүүст цагаачлалын болон цагаачлалын бус виз олгодог ба визийн зориулалтаас хамаарч тухайн хүний эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг харилцан адилгүй байдаг. Цагаачлалын бус буюу Non immigrant visa гэдэгт оюутан, аялагч болон бизнес эрхлэгч, солилцооны оюутан гэх мэт түгээмэл визүүд байх ба эдгээр ангилалд буй хүмүүст АНУ-д түр хугацаагаар оршин суух хугацаа зааж өгдөг. Эдгээр төрлийн визтэй хүмүүс ирсэн зорилгоо гүйцээгээд АНУ-аас гарах ёстой ба энэ хугацаанд ажил эрхлэх зөвшөөрөл олгохгүй байж болно.
Харин цагаачлалын буюу Immigrant Visa-ийг төрөл бүрийн шалтгаанаар АНУ-д урт удаан хугацаагаар оршин суух шаардлагатай цагаач иргэдэд олгодог ба төрөл бүрийн арга замаар цагаачлалын эрх авсан хүмүүст олгодог үндсэн бичиг баримт нь Ногоон карт юм. Цагаач буюу ногоон карттай иргэд АНУ-ын сонгуульд санал өгөх, сонгуульд нэр дэвшихээс бусад АНУ-ын иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг биелүүлдэг онцлогтой. Дараах хүснэгтээс цагаачлалын болон цагаачлалын бус визтэй иргэдийн гол үндсэн ялгааг харуулав.
Эдлэх эрх/ хүлээх үүрэг | Ногоон карттай цагаач иргэн | Түр оршин суугч цагаач бус иргэн |
Ажил эрхлэх | Зөвшөөрнө. АНУ-н Холбооны тодорхой, нууцлал шаарддаг албан тушаалаас бусад бүх ажил, албан тушаалд ажиллах эрхтэй | H, J визээс бусад төрлийн визтэй иргэд ажил эрхлэх зөвшөөрөлгүй |
Жолооны үнэмлэх эзэмших | Жолооны үнэмлэхийг хугацаагүй олгох ба Ногоон картны хугацаагаар сунгуулна | Тодорхой болзолтой зарим төрлийн визний хүчинтэй хугацаанд зөвшөөрнө. |
Улс төрийн сонгуульд нэр дэвших, сонгуульд санал өгөх. | Зөвшөөрөхгүй. | Зөвшөөрөхгүй |
АНУ-д хүссэн хугацаагаар оршин суух | Зөвшөөрнө. АНУ-д хэдэн ажил оршин суухыг тухайн хүн өөрөө шийддэг | Зөвшөөрөхгүй. |
АНУ-аас бусад улс оронд чөлөөтэй зорчих | Зөвшөөрнө. АНУ-ын иргэдийн визгүй зорчих зарим улс орнуудад (зорчихоос өмнө тухайн орны ЭСЯ-с тодруулах) визгүй зорчих ба өөрийн төрөлх улс оронд дуртай цагтаа зорчих эрхтэй. | Хамаарахгүй. |
Улсаас зээл тусламж авах | Зөвшөөрнө. АНУ-ын иргэдтэй адил эрхтэй | Зөвшөөрөхгүй. |
Оюутны сургалтын тусламж авах | Зөвшөөрнө. АНУ-ын иргэдтэй адил эрхтэй. Дотоод оюутны сургалтын төлбөрт хамаарна | Зөвшөөрөхгүй. |
Зээл, Үл хөдлөх эд хөрөнгийн зээл авах | Зөвшөөрнө. АНУ-ын иргэдтэй адил эрхтэй. | Зөвшөөрөхгүй. |
АНУ-ын иргэн болох хүсэлт гаргах | Зөвшөөрнө. Ногоон карт авснаас 5 жилийн дараа хүсвэл АНУ-н иргэн болно | Зөвшөөрөхгүй. |
Эхнэ/нөхөр, эцэг эх, хүүхэддээ ногоон карт авах | Зөвшөөрнө. Ногоон Карттай иргэн нь өөрийн эхнэр/ нөхөр болон 21-с доош насны гэрлээгүй хүүхдэд ногоон карт авах эрхтэй бол, АНУ-н иргэн болсны дараа өөрийн эцэг эхэд ногоон карт авч болно. Хамаатны садны хүнээ АНУ-д түр урих эрхтэй. | Зөвшөөрөхгүй. |
Дээр өгүүлсэн мэдээлэл ерөнхий ойлголт өгөх зорилготой тул тодорхой нэр заасан визийн төрөлд тэр бүр хамаарахгүй байж болох талтай. Жишээ нь оюутны F1 ангиллаар ирсэн хүн АНУ-д ажил эрхлэх зөвшөөрөлгүй, зээл авах эрхгүй ерөнхий нөхцөл байх боловч тухайн сургууль дотор 7 хоногт 20 хүртэл цагаар ажиллах эрх олгохоос гадна АНУ-ын иргэд болон Байнгын оршин суугчдад олгодог Social Security дугаар авч, зээлийн карт болон зээлээр машин авах боломжийг тухайн сургууль нь олгодог тохиолдол бий (Оюутны визтэй хүн Social Security дугаар авах эсэхийг хуульчаас сайтар асуух шаардлагатай!). Тиймээс цагаачлалын бус визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Түр Виз цэснээс танилцана уу.
Цагаач иргэд буюу АНУ-ын Байнгын Оршин суугч (Permanent Resident) иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ногоон картны танилцуулга гэсэн хуудаснаас үзнэ үү.