Нийт Facebook хэрэглэгчдийн АНХААРАЛД:

Сүүлийн үед манай хуудсыг хуулбарласан ногоон карт бүртгэл гэсэн Facebook хуудсууд ихээр гарч, зарим нь Google-ийн Forms ашиглан хүмүүсийн нарийн мэдээлэл цуглуулах хандлага их гарч, иргэдээс манайд байнга гомдол санал, асуулт ирэх боллоо.

Манай энэ хуудас цорын ганц үнэн хуудас бөгөөд үүнийг мэдэх арга нь манай Green Card Mongolia нэрний ард Verified тэмдэг байгаагаар ялгаж болно. Энэ тэмдэг нь АНУ-д үйл ажиллагаа явуулж буй, хуудсанд тавьсан мэдээлийн дагуу үнэн зөв үйл ажиллагаа явуулж буй бизнест олгодог (Зурагт харуулав).

Өөрөөр хэлбэл манай хаяг, утас, үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээлэл Facebook компанид баталгаажсан, найдвартай бизнес гэсэн тэмдэглэгээ юм.

Мөн манай хуудасны URL хаяг https://www.facebook.com/GreenCardMGL/ байгааг анхаарна уу.

Тиймээс иргэдэд эх сурвалжийг нь мэдэхгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн овог, нэр, төрсөн он сар өдөр гэх мэт мэдээллийг илгээхгүй байхыг анхааруулж байна. Ингэж мэдээллээ тарааснаар таны өмнөөс хэн нэгэн визийн залилан хийх, таны нэрийн өмнөөс цагаачлалын визийн мэдүүлэг явуулах гэх мэт олон сөрөг үр дагаварт хүргэж болох юм. Улмаар энэ нь таныг цагаачлалын бус визийн өргөдөл гаргах үед сөргөөр нөлөөлөх магадлал өндөртэйг хатуу анхааруулж байна!

Дашрамд анхааруулахад танд илгээж буй линкийг шалгах хэрэгтэй ба https://docs.google.com/forms….гэсэн хаягтай бол таны мэдээлэл Google-ийн олон нийтийн сүлжээнд ямар нэгэн хамгаалалтгүй гарч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Google Forms нь үнэгүй ба дурын хүн энэ төрлийн маягтыг хийх боломж нээлттэй байдаг, тиймээс Google компанийн гэрээнд энэ төрлийн маягтаар хүний хувийн мэдээлэл цуглуулахыг хориглоно гэж заасан бий.

Тиймээс энэ төрлийн маягтаар хүмүүсийн хувийн мэдээлэл цуглуулж буй хүмүүс нь энэ журмыг зөрчиж байгаа тул тухайн хуудасны доор буй Report Abuse дотроос Private and confidential information сонголтоор мэдээлэхийг зөвлөж байна.

Энэ хууль бус ажиллагааг манай сайт удаа дараа анхааруулж байгаа тул эдгээрээс үүдэх хариуцлагыг бид хүлээхгүй болно.

GreenCardMongolia
Бүртгэлийн Алба