НИЙТЛЭГ ШАЛГУУР

ТОВЧЛОЛ:

  1. Монгол улсын иргэн байх
  2. Бүрэн дундаас дээш боловсролтой байх
  3. Гэмт хэрэгт холбогдоогүй байх

ДЭЛГЭРЭНГҮЙ:

1. Иргэншил
Ногоон карт сугалаанд оролцохын тулд оролцогч нь АНУ-ын Засгийн газраас баталсан сугалаанд оролцох эрх бүхий улс орны иргэн байх ёстой. (Эрх бүхий орны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү)

Энэ шалгуур нь сугалаанд өргөдөл гаргагч нь АНУ-ын Төрийн Департментаас баталсан жагсаалтад буй улсад төрсөн буюу тус улсын унаган иргэн байх шалгуур юм. Гэвч хэдийгээр та эдгээр улс орны иргэд биш боловч таны гэр бүлийн хүн тухайн жагсаалтад буй улс орны иргэн бол та энэ сугалаанд гэр бүлийн гишүүнээр дамжуулан оролцох боломжийг нээж өгсөн. Нөгөө талаар таны эцэг эх эдгээр жагсаалтад буй орнуудын иргэд, таныг тухайн оронд төрүүлсэн бол мөн сугалаанд оролцох эрхтэй болдог.
Дашрамд дурьдахад АНУ-д 1 жилд ирж буй цагаачдын тоо нь 50,000-аас давсан улс орныг Төрийн Департментаас ногоон карт сугалаанд оролцох орны жагсаалтаас хасдаг журамтай.
Одоогоор АНУ-д ирж буй цагаачдын дунд Монгол улсын иргэдийн эзлэх жин маш бага байгаа учир энэ жагсаалтаас ойрын ирээдүйд хасагдахгүй юм.

Боловсрол, ажил мэргэжлийн хувьд тавигдах шалгуурууд
Ногоон карт сугалаанд оролцогчдод тодорхой боловсролын шаардлага тавьдаг ба хэрэв боловсролын шаардлагыг хангаж чадахгүй гэж үзвэл тусгай мэргэшил бүхий ажил мэргэжилтэй байх шаардлага тавьдаг ёстой.

2. Боловсрол
Ногоон Карт сугалаанд бүртгүүлэгч нь боловсролын хувьд бүрэн дундаас дээш боловсролтой буюу наад зах нь АНУ-ын 12 жилийн дунд сургуультай дүйцэх боловсролтой байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг. Монгол улсын иргэдийн хувьд 11 жил төгссөн буюу Бүрэн дунд боловсролын Гэрчилгээ энэ шаардлагатай дүйнэ. Тиймээс бүртгүүлэгч нь наад зах нь бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй бол ажил мэргэжил харгалзахгүйгээр ногоон картны сугалаанд оролцох боломжтой.
АНХААР: Хэрэв бүртгүүлэгч нь ногоон карт хожсон нөхцөлд өөрийн боловсролыг нотлох хэрэгтэй болдог. Үүнд сургууль дүүргэсэн гэрчилгээ дипломыг гол баримт болгох боловч Монгол дахь АНУ-ын ЭСЯ-аас цагаачлалын виз олгох ярилцлагад ирэхдээ сургуулийн төгсөлтийн үеэр авахуулсан фото зураг, сургуулийн төгсөлтийн монтаж авч ирэх шаардлага тавьж байна.

3. Ажил мэргэжилд тавих шаардлага
Хэрэв та Бүрэн дундаас дээш боловсролгүй бол АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр сүүлийн 5 жилийн 2 жилээс доошгүй хугацаагаар ажилласан байх, улмаар тухайн ажил мэргэжлийг гүйцэтгэх ур чадварыг наад зах нь 2 жилийн сургалт, дамжаагаар эзэмшсэн байх шаардлага тавьдаг. (Сургалт дамжаа нь 2 жилийн ТМС байж болно) Энэ нь мэргэжлийн сургууль төгссөнөөс хойш эзэмшсэн мэргэжлээрээ сүүлийн 5 жилийн 2-оос доошгүй жилд тасралтгүй ажилласан байх ёстой гэсэн үг юм.

АНУ-ын Хөдөлмөрийн Яам хөдөлмөрийн зах зээл дэхь ажлын байруудыг “Job Zone” буюу Ажлын Бүсд хувааж үзэх ба тухайн ажлын байрны зах зээлд зэрэглэлийг SVP оноогоор тодорхойлдог байна. Тиймээс боловсролын шаардлага хангаагүй ч ногоон картад оролцох сонирхолтой хүмүүст Job Zone-ийн 4 юм уу 5-д багтах, SVP зэрэглэл 7 юм уу түүнээс дээш зэрэглэлд багтах ажил мэргэжилтэй байх шаардлага тавьж байна. Өөрийн ажил мэргэжил АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд ямар зэрэглэлд орж байгааг дараах заавраас үзнэ үү.

1. www.onetonline.org сайт руу орно;
2. “Find Occupations” хэсгээс “Job Family” цэсийг олж, жагсаалтаас өөрийн хамаарах салбарыг сонгоод “GO” товчийг дарна (Жишээ нь Architecture юм уу Management гэх мэт);
3. Жагсаалтаас өөрийн ажил мэргэжлийг сонгоно. (Жишээ нь Management-ийн салбарыг сонгосон болSales Manager гэх мэт). Ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг доош гүйлгэж “Job Zone” хэсгийг, мөн SVP Range хэсгийг тус тус үзнэ. Жишээ болгож Sales Manager-ийн ажлын байрны зэрэглэлийг зургаар харуулав.

Job_Zone

Энэ ажлын байрны зэрэглэл Job Zone-4-т багтаж байгаа ба SVP оноо нь 7-8 байгааг харуулжээ.

Боловсрол, ажил мэргэжлийг нотолсон албан ёсны баримт бичгийг визаны ярилцлагад орох үед эх хувиар авч ирэх шаардлагатай юм. Үүнд сургууль дамжаа дүүргэсэн гэрчилгээ, лиценц үнэмлэх, мэргэжлийн зэрэг дэв тодорхойлох үнэмлэх байх ба мэргэжлээрээ сүүлийн 5 жилд 2-оос доошгүй жил тасралтгүй ажилласан гэсэн ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг байж болно.

Бусад шаардлага
Дээр дурьдсан үндсэн шаардлагаас гадна сугалаанд оролцогч нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нийгмийн халдварт өвчингүй байх (сүрьеэ, ДОХ г.м) эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтүүдийг  хангасан байх шалгууртай. Сугалаа хожсоны дараа эрүүл мэндийн үзлэгт орж нийгмийн халдварт өвчингүй гэдгээ баталгаажуулах  хэрэгтэй болдог.

Мөн ногоон карт сугалаанд оролцогч нь АНУ-д өмнө нь визийн хугацаа хэтрүүлэн амьдарч байгаагүй байх хэрэгтэй ба хэдийгээр энэ шаардлагыг албан ёсоор тавьдаггүй боловч АНУ-д визийн хугацаа хэтрүүлэн амьдарч байсан/ эсвэл амьдарч байгаа хүн ногоон карт хожсоны дараа цагаачлалын виз авах магадлал тун бага гэж ойлгож болно.

Эцсийн дүнд эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн утга нь хэрвээ та сугалаа хожиж АНУ-д амьдрах эрх авсан нөхцөлд нийгэмд хүндрэл дарамт учруулахгүй, ажил амьдралаа бие даагаад авч явах бүрэн чадвартай, нийгмийн үнэтэй гишүүн байж чадна гэдэг нотолгоог л танаас шаардаад байгаа хэрэг юм.

Эдгээр бүх шалгуур үзүүлэлт, заавар, дархлаажуулалт, эмнэлгийн бусад шалгуур үзүүлэлт, хаана, ямар эмнэлгээр эдгээр шинжилгээг хийлгэсэн байх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг сугалаа хожсоны дараа манай сайт гишүүддээ илгээдэг болно.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол ЭНД дарж хүмүүсийн нийтлэг асуудаг асуултын  хариултуудаас хайж болох ба хэрэв таны хайсан асуулт байхгүй бол Холбоо барих хэсэгт орж бидэнд асуултаа илгээнэ үү.
Ажлын ачаалал, цагийн зөрүүнээс хамаарч таны асуултад 24-48 цагийн хооронд тохирох хариултыг явуулах болно.

Green Card America Сайтын Бүртгэлийн Алба