Визийн хураамж төлөх

Ерөнхий Мэдээлэл
Цагаачлалын бус визний өргөдөл мэдүүлэхээс өмнө виз мэдүүлэгчид нас харгалзалгүйгээр Машинаар Уншигддаг Визний (MRV) хураамж гэж нэрлэгддэг визний мэдүүлгийн хураамж төлөх шаардлагатай бөгөөд энэ нь буцаан олгогдохгүй , мөн өөр хүнд шилжүүлэгдэхгүй болно. Виз олгогдсон эсэхээс үл хамааран визний мэдүүлгийн хураамж төлөгдсөн байх ёстой. Хураамжийн хэмжээ таны хүссэн визний ангиллаас хамаарна. Энэ цахим хуудсан дээр цагаачлалын визний ангилал бүрийн визний мэдүүлгийн хураамжийн жагсаалтыг харуулав.
Энд зөвхөн цагаачлалын бус визний мэдүүлгийн хураамжийг харуулсан болохыг анхаарна уу. Үндэсний Визний Төв, АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс эсвэл Дотоодын Аюлгүй Байдлын Яаманд шууд төлөгддөг бусад визний хураамжийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.

Төлбөрийн мэдээлэл
Хэдийгээр хураамжийг Америк доллараар заасан боловч төлбөрийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хийнэ. Та хураамжаа Хаан банкны аль ч салбарт тушааж болно.

Хязгаарлалтууд
Таны визний мэдүүлгийн хураамж буцаан олгогдохгүй бөгөөд та өөр хүнд шилжүүлж болохгүй. Визний мэдүүлгийн хураамж төлсний дараа танд төлбөрийн баримт олгогдоно. Тухайн баримт нь төлбөр хийсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд уг баримт нь АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлагын цаг товлох боломж олгоно. Баримтын хүчинтэй хугацааны дотор та ярилцлагаа товлох ёстой бөгөөд энэ нь хураамжийг төлснөөс хойш нэг жилийн дотор ярилцлага товлох ёстой гэсэн үг юм. Төлбөр хийгдсэнээс хойш нэг жилийн дотор ярилцлага товлоогүй тохиолдолд таны баримтын хугацаа дуусч, ярилцлага товлох боломжгүй болж, та дахин хураамж төлж виз мэдүүлэх үйл явцыг шинээр эхлэх ёстой болно.

Визний ангилал болон мэдүүлгийн хураамжийн хэмжээ
Доор жагсаасан мэдүүлгийн хураамжуудыг Америк доллараар үзүүлсэн бөгөөд энэ нь нэг хүний визний мэдүүлгийн үнэ болно. Хамгийн түгээмэл цагаачлалын бус визний мэдүүлгийн хураамж $160. Үүнд жуулчны, бизнесийн, оюутны, солилцооны виз орно. Ажлын болон шашны гэх зэрэг I-797 зөвшөөрөлд үндэслэгддэг визний хураамж $190.00. K ангиллын виз $240.00 бөгөөд E ангиллын визний хураамж $270.00. К ангиллын виз мэдүүлэгчид визний хураамжийг ярилцлагын өдөр АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст төлөх хэвээр гэдгийг анхаарна уу. Доорх хүснэгтэнд визний ангилал, хураамжийн хэмжээг дэлгэрэнгүй үзүүлсэн болно. Хүснэгтийн доор мэдүүлгийн хураамж төлөх шаардлагагүй цөөн тооны цагаачлалын бус визний жагсаалтыг үзүүлсэн байгаа.

Визний ангилал болон мэдүүлгийн хураамжийн хэмжээ – хураамжаар ангилсан
Хураамжийн хэмжээ (US$) Хураамжийн хэмжэ(MNT) Визний ангилал Тайлбар
$160 227200 B Бизнес/Жуулчин
$160 227200 C-1 Дамжин өнгөрөх
$160 227200 D Усан онгоц/Нисэх онгоцны багийн гишүүн
$160 227200 F Оюутан (сургалтын)
$160 227200 I Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан
$160 227200 J Солилцооны зорчигч
$160 227200 M Оюутан (техник мэргэжлийн)
$160 227200 T Хүний наймааны гэмт хэргийн хохирогч
$160 227200 TN/TD NAFTA мэргэжилтэн
$160 227200 U Гэмт хэргийн хохирогч
$190 269800 H Түр хугацааны/Улирлын ажилчид болон ажил эрхлэлт, дадлагажигч
$190 269800 L Компани хооронд шилжигч
$190 269800 O Гоц авьяастай хүмүүс
$190 269800 P Тамирчид, соёл урлагийнхан
$190 269800 Q Олон улсын соёлын солилцоо
$190 269800 R Шашны ажилтан
$240 340800 K АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй эсвэл эхнэр/ нөхөр
$270 383400 E Гэрээт худалдаачин/ Гэрээт хөрөнгө оруулагч, Австралийн тусгай мэргэжилтнүүд
Визний ангилал болон мэдүүлгийнхураамж – Визний ангиллаар ялгасан
Визний ангилал Тайлбар Хураамж (US$) Хураамж (MNT)
B Бизнес/Жуулчин $160 227200
C-1 Дамжин өнгөрөх $160 227200
D Усан онгоц/Нисэх онгоцны багийн гишүүн $160 227200
E Гэрээт худалдаачин/ Гэрээт хөрөнгө оруулагч, Австралийн тусгай мэргэжилтнүүд $270 383400
F Оюутан (сургалтын) $160 227200
H Түр хугацааны/Улирлын ажилчид болон ажил эрхлэлт, дадлагажигч $190 269800
I Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан $160 227200
J Солилцооны зорчигч $160 227200
K АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй эсвэл эхнэр/ нөхөр $240 340800
L Компани хооронд шилжигч $190 269800
M Оюутан (техник мэргэжлийн) $160 227200
O Гоц авьяастай хүмүүс $190 269800
P Тамирчид, соёл урлагийнхан $190 269800
Q Олон улсын соёлын солилцоо $190 269800
R Шашны ажилтан $190 269800
T Хүний наймааны гэмт хэргийн хохирогч $160 227200
TN/TD NAFTA мэргэжилтэн $160 227200
U Гэмт хэргийн хохирогч $160 227200

Хураамж төлөх шаардлагагүй визний ангилал болон чөлөөлөгдөх тохиолдлууд
– A, G, C-2, C-3, NATO, болон дипломат виз мэдүүлэгчид ( 22 CFR 41.26 – т заасны дагуу)
– Боловсрол, соёлын солилцооны албан хөтөлбөрт АНУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр оролцогч – J виз мэдүүлэгчид
– Виз мэдүүлэгчийн биш алдаанаас үүдэлтэй виз сольж олгох шаардлага гарсан тохиолдолд
– Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын Удирдах – – Төвийн ажиглагчийн бүлгийн гишүүд, туслах ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн
– Зарим төрлийн хандивийн үйл ажиллагаа явуулахаар зорчиж буй хүмүүс
– Албан хэргээр зорчиж буй АНУ-ын Засгийн газрын ажилтнууд
– Үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан АНУ-ын Засгийн Газрын ажилтны салах ёслол болон оршуулганд оролцохоор яваа эцэг эх, ах дүү, эхнэр нөхөр, хүүхэд; эсвэл үүргээ гүйцэтгэж яваад хүнд гэмтсэн АНУ-ын Засгийн газрын ажилтны яаралтай эмчилгээний үед эргэлтээр очих эцэг эх, ах дүү, эхнэр нөхөр, хүүхдүүд

Бусад хураамж
Зарим тохиолдолд визний нэмэлт хураамжийг Үндэсний Визний Төв, АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс эсвэл Дотоодын Аюулгүй Байдлын Яаманд шууд төлдөг.
Цагаачлалын бус виз олголтын (“Харилцан адил үйлдэлт”) хураамж
Зарим орны виз мэдүүлэгчид виз зөвшөөрсөн тохиолдолд виз олголтын хураамж төлөх шаардлагатай байж болно. Эдгээр хураамж нь “харилцан адил үйлдэл” дээр үндэслэдэг (тухайн улс АНУ-ын иргэнээс адил төрлийн ангиллын визэнд авч буй хураамж). Америкийн Нэгдсэн Улс виз олголтын хураамжаас аль болох татгалзахыг эрмэлздэг боловч гадаадын Засгийн газар тодорхой ангиллын виз олгохдоо АНУ-ын иргэдээс хураамж авсан үед Америкийн Нэгдсэн Улс “харилцан адил үйлдлийн” хураамжийг тухайн улсын иргэдээс ижил төрлийн виз олгохдоо авдаг. Төрийн Департаментын веб хуудаснаас виз олголтын хураамжийн талаар нэмэлт мэдээлэл авч болох бөгөөд Монгол улсын иргэдийн хувьд энэ хураамжийг төлдөггүй болно.

SEVIS хураамж
Оюутан, Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем (SEVIS) гэдэг нь интернэтэд суурилсан систем бөгөөд F, M болон J виз мэдүүлэгчдийг (мөн тэдний гэр бүлийн гишүүд) анх бичиг баримтаа хүлээж авахаас эхлэн (I-20 эсвэл DS-2019) сургуулиа төгсөх/орхих эсвэл хөтөлбөрөө дуусгах/орхих хүртэл хянадаг.
Хэрэв та өөрөө F, M эсвэл J виз мэдүүлж байгаа бол АНУ-ын сургуультайгаа холбогдож таны мэдээлэл SEVIS-т орсон эсэхийг нягтлаарай . Визний мэдүүлгийн хураамжнаас гадна та SEVIS хураамж тусад нь төлөх шаардлагатай. I-20 маягттай оюутнууд $200.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. DS-2019 маягттай солилцооны зорчигчид $180.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. Оюутны эсвэл солилцооны виз мэдүүлэхээс өмнө хураамжийг төлөх ёстой бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс уг хураамжийг хүлээж авдаггүй. I-901 SEVIS хураамжийн төлбөрийн баримтыг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд орохдоо авчирна уу.

SEVIS хураамжаас чөлөөлөгдөх
АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн хөтөлбөрт (G-1, G-2, G-3, эсвэл G-7 кодоор эхэлсэн хөтөлбөрүүд) оролцогчид SEVIS хураамж төлөх шаардлагагүй.
Залилангаас сэргийлэх болон илрүүлэх хураамж (Blanket L-1)
L өргөдөл мэдүүлэгчид Залилангаас сэргийлэх болон илрүүлэх дараах хураамжийн аль нэгийг төлөх ёстой: Компанийн хэмжээнээс хамаарч $500.00 ам.доллар, $2,000.00 ам.доллар, $2,250.00 ам.доллар төлнө.
Анхааруулга: L, H-1B, болон H-2B визний өргөдөл гаргасан хүний Залилангаас сэргийлэх болон илрүүлэх хураамжийг АНУ-ын USCIS-д өргөдөл гаргасан тал хариуцана.