Өнгөрсөн 7 хоногт ирсэн зарим асуултуудад хариу:

– Асуулт: Би гэрлээгүй, хүүхэдтэй, ганц бие гэж бүртгүүлэх үү?
– Хариулт: гэрлээгүй ч хүүхэдтэй бол гэр бүл гэсэн ангилалд бүртгүүлэх ба өөрийн хүүхдийг заавал хамт бүртгүүлнэ.
– Асуулт: АНУ-д визийн хугацаа хэтгүүлэн амьдарч байсан, ногоон карт сугалаанд оролцож болох уу?
– Хариулт: АНУ-н визийн хугацаа хэтрүүлсэн хүн ногоон карт сугалаанд оролцож, улмаар ногоон карт хожиж болно. Гэвч цагаачлалын виз авах баталгаа байхгүй.
– Асуулт: Би Солонгост “харааар” ажиллаж байгаад ногоон карт хожвол яах вэ?
– Хариулт: АНУ-с бусад улс оронд визийн хугацаа хэтрүүлсэн хүмүүс ногоон карт сугалаанд оролцоход ямар нэгэн асуудал үүсдэггүй.
– Асуулт: Ногоон карт хожсон нөхцөлд АНгли хэл мэдэхгүй бол яах вэ ?
– Хариулт: Ногоон карт сугалаанд оролцогчдоос Англи хэлний мэдлэг болон хөрөнгийн баталгаа шаардахгүй.
– Асуулт: Ногоон карт сугалаанд оролцох насны хязгаар бий юү?
– Хариулт: Байхгүй. шинэчилсэн журмаар бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн бол насны доод хязгаар заахгүй болсон. Дашрамд дурьдахад насны дээд хязгаар заадаггүй.
Бусад түгээмэл асуултын хариултыг ЭНД үзнэ үү