Ерөнхий агуулга
Америкийн Нэгдсэн Улс нь АНУ-д суралцах зорилготой гадаадын иргэдийг талархан хүлээж авдаг. Виз мэдүүлэхээс өмнө бүх оюутны виз мэдүүлэгчид тухайн сургууль, хөтөлбөрт албан ёсоор бүртгүүлж тэнцсэн байх ёстой. Элсүүлсэн боловсролын байгууллага элсэгч бүрийг оюутны виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудаар хангана.
Визний тодорхойлолт болон шалгуурууд
F-1 виз
Энэ бол оюутны визний хамгийн түгээмэл ангилал юм. Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсад итгэмжлэгдсэн сургууль, коллеж, их дээд сургууль, хувийн дунд сургууль, Англи хэлний хөтөлбөрт суралцахыг хүсч байвал F-1 виз мэдүүлэх шаардлагатай. Мөн таны сургалтын хугацаа нэг долоо хоногт 18 цагаас илүү бол F-1 виз авах хэрэгтэй.
M-1 виз
Хэрэв та АНУ-д техник мэргэжлийн сургалт, дадлагад хамрагдах бол M-1 виз мэдүүлэх хэрэгтэй.
Эдгээр виз болон Америкийн Нэгдсэн Улсад суралцах боломжийн талаарх нэмэлт мэдээллийг АНУ-ын Боловсролын вэб хуудаснаас авна уу.
– АНУ-ын Улсын сургуулиуд
– АНУ-ын нийтийн сургууль
– АНУ-ын хуулийн дагуу гадаадын сурагчдыг төрөөс санхүүждэг бага сургууль (цэцэрлэгээс 8-р анги хүртэл) болон насанд хүрэгчдэд зориулсан боловсролын хөтөлбөрт оролцохыг зөвшөөрдөггүй. Тиймээс эдгээр сургуулиудад суралцах F-1 виз олгохгүй.
F-1 визийг төрөөс санхүүждэг дунд сургуульд (9-12-р ангиуд) суралцах зориулалттай олгож болох боловч сурагч тухайн сургуульд дээд тал нь 12 сар суралцах хязгаарлалттай. Тус сургууль мөн I-20 маягтан дээр оюутан холбогдох сургалтын зардлаа төлсөн тухай ба төлсөн төлбөрийн хэмжээг тусгасан байх ёстой.
Анхааруулга: A, E, F-2, G, H-4, J-2, L-2, M-2 болон бусад цагаачлалын бус дагалдан виз эзэмшигчид төрөөс санхүүждэг бага болон дунд сургуульд элсэн суралцах боломжтой.
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс
F болон M виз мэдүүлэх гэж байгаа бол дараах зүйлүүд шаардлагтай:
– Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
– АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
– Нэг (1) хувь 2″x2″ (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
– Цагаачлалын бус визний мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй).
– Таны АНУ-ын сургууль эсвэл хөтөлбөрийн зөвшөөрөгдсөн I-20 маягт.
– I-901 SEVIS хураамж төлснийг нотлох маягт. SEVIS вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
– Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.
Визийн өргөдөл гаргах дэс дараалал
1-р алхам
Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөж зураасан код бүхий Confirmation Хуудсыг хэвлэж авах буюу дугаарыг тэмдэглэж авна. Энэ маягтыг бөглөхөд паспортын дугаар, файлаар бэлдсэн цээж зураг, явах, ирэх хугацаа, АНУ-д очих хаяг, утас г эх мэт үндсэн мэдээлэл хэрэгтэй.
2-р алхам
Визийн өргөдлийн маягтын Confirmation Хуудсыг авч Хаан банкны салбарт очиж визийн хураамж 160$-ийг тухайн үеийн ханшаар тооцон төгрөгөөр тушааж, албан ёсны баримтыг авах ёстой.
3-р алхам
Хаан банкнаас олгосон хураамж тушаасан баримтыг авмагц визийн ярилцлагад орох товийг онлайнаар хийдэг. Онлайн цаг товлох.
Яррилцлагын цаг товлох системд нэвтрэхийн тулд вэбсайтад хэрэглэгчээр бүртгүүлсэн байх ёстой.
Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:
– Таны паспортын дугаар
– Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
– DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар
4-р алхам
Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.
Бичиг баримтууд
Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.
Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.
Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.
– АНУ дахь сургалтын хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцаж ирэх зайлшгүй шалтгаантайг тань нотлох санхүү, нийгэм, гэр бүлийн байдлыг харуулсан бичиг баримтууд.
– Таны визний мэдүүлэгт дэмжлэг болох санхүүгийн болон бусад бичиг баримтууд нь таны сургалтын эхний жилийн бүх төрлийн зардлыг төлөхөд хүрэлцээтэй бөгөөд улмаар та Америкийн Нэгдсэн Улсад байх хугацааны бүх зардлыг төлөх санхүүгийн эх үүсвэртэй гэдгийг батлах ёстой. M-1 виз мэдүүлэгчид мөн АНУ-д байх бүх хугацааныхаа сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг төлөх чадвартай гэдгээ нотлох ёстой.
– Банкны тодорхойлолтын хуулбарыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн дансны хуулгын эх хувь эсвэл хадгаламжийн дэвтэртэй хамт үзүүлэх ёстой.
– Хэрэв таны өмнөөс өөр хүн санхүүгийн батлан даалт гаргаж байгаа бол батлан даагчтай холбоотой болох баталгаа (төрсний гэрчилгээ гэх мэт), батлан даагчийн татвар төлсөн хамгийн сүүлийн баримтууд, хадгаламжийн дэвтэр эсвэл хадгаламжийн гэрчилгээг авчрах хэрэгтэй.
– Суралцах чадварыг харуулсан бичиг баримтууд. Эдгээрт дүнгийн хуулга (эх хувь), улсын шалгалтын гэрчилгээ (A-түвшний гэх мэт), стандарт тестийн дүн (SAT, TOEFL гэх зэрэг) болон диплом орно.
Гэр бүлийн гишүүд
Виз эзэмшигчийг Америкийн Нэгдсэн Улс руу дагалдаж явах эхнэр/нөхөр эсвэл 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд F эсвэл M виз авах ёстой. F эсвэл M виз эзэмшигчийн эцэг эхэд энэ ангиллын виз олгогдохгүй.
Гэр бүлийн гишүүд нь Америкийн Нэгдсэн Улсад тухайн F-1оюутан дээр очиж хамт амьдрах зорилгогүй, зөвхөн амралтын журмаар түр хугацаагаар зочлох тохиолдолд жуулчлалын (B-2) виз мэдүүлж болно.
Таны эхнэр/нөхөр, гэр бүлийн бусад гишүүд F эсвэл M визээр Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа ажил хийх эрхгүй. Хэрэв таны эхнэр/нөхөр/хүүхдүүд ажил хийхийг хүсч байвал тэд тусгайлан ажлын виз авах ёстой.
Гэр бүлийн гишүүд
Гэр бүлтэйгээ виз мэдүүлж байгаа хүмүүс дараах бичиг баримтуудыг үзүүлэх ёстой:
– Оюутан эхнэр/нөхөр эсвэл хүүхэдтэйгээ гэр бүлийн холбоотойг батлах баримт (жишээ нь гэрлэлтийн баталгаа болон төрсний гэрчилгээ)
– Гэр бүлийн гишүүд нэг дор виз мэдүүлэх нь дээр гэж үздэг боловч эхнэр/нөхөр эсвэл хүүхэд нь тусдаа хожим виз мэдүүлэхээр болсон тохиолдолд тэд виз мэдүүлэхээр ирэхдээ оюутны визтэй гэр бүлийн гишүүнийхээ паспорт, визний хуулбар болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг авчрах ёстой.
Бусад мэдээлэл
Мэргэжлийн дадлага (OPT)
F-1 виз эзэмшигчид сургуулиа төгсөх бүх шаардлагыг хангасан эсвэл сургуулиа төгссөн (дипломын ажил болон бусад адил ажил орохгүй) бол 12 сарын хугацаагаар мэргэжлийн дадлага хийх боломжтой. OPT гэдэг нь оюутны хичээлээс тусдаа зүйл бөгөөд ОPT-ийн хугацааг оюутны сургалтын хөтөлбөр болон сургалтын хугацаанд голдуу тусгадаггүй. OPT хийхээр F виз мэдүүлж буй оюутнууд сургууль төгсөх хугацаа нь өнгөрсөн I-20 маягт мэдүүлж болно. Гэхдээ эдгээр I-20 маягтуудад сургалтын хөтөлбөр дууссанаас хойш OPT хөтөлбөрт оролцох зөвшөөрөл олгосон сургуулийн албан тушаалтаны тэмдэглэгээ байх ёстой. Үүнээс гадна, оюутны дадлагын хөтөлбөрийг USCIS зөвшөөрсөн эсвэл хүлээгдэж байгаа гэдгийг нотолсон баримтыг Ажиллах Зөвшөөрлийн Карт эсвэл зөвшөөрөл хүлээгдэж байгаа гэдгийг нотолсон I-797 Маягт хэлбэрээр үзүүлэх ёстой.
Хичээл завсардсан оюутнуудын визний хүчинтэй байдал
Таван сараас илүү хугацаагаар хичээл завсардсан оюутнууд буцаж сургуулиа үргэлжлүүлэхийн тулд дахин F-1 эсвэл M-1 оюутны виз мэдүүлэх шаардлагатай болохыг доор тайлбарласан байгаа.
АНУ-д байгаа оюутнууд
Цагаачлалын хуулийн дагуу оюутнууд өөр сургууль, хөтөлбөрт шилжсэнээс хойш таван сарын дотор хичээлээ эхлээгүй бол оюутаны (F-1 эсвэл M-1) статусаа алдаж болно. USCIS оюутны статусыг нь сэргээгүй, оюутны статусаа алдсан тохиолдолд оюутны F эсвэл M визээр АНУ руу буцаж зорчиход хүчингүй байх болно. Нэмэлт мэдээлэл болон Цагаачлалын бус Статусыг Сунгах/Өөрчлөх Мэдүүлгийн I-539 өргөдөл гаргаж статусаа дахин сэргээлгэх хүсэлт гаргах зааварчилгааг USCIS веб хуудаснаас авна уу.
Гадаадаас АНУ руу буцаж ирэх оюутнууд
АНУ-аас гарч хичээлээсээ таван сараас илүү хугацаагаар завсардсан бөгөөд гадаадад байхдаа хичээлтэйгээ холбоотой үйл ажиллагаанд оролцоогүй тохиолдолд оюутнууд F-1 эсвэл M-1 статусаа алдана. Зорчихоосоо өмнө тэдний үйл ажиллагаа нь хичээлтэй холбоотой эсэхийг сургуулийн холбогдох албан тушаалтнаас асууж тодруулах нь зүйтэй.
АНУ-аас гарч, оюутны бус статусаар таваас илүү сар байсан боловч хугацаа нь дуусаагүй өмнө нь ашиглаж байсан F-1 эсвэл M-1 визээрээ АНУ руу эргэж нэвтэрхээр ирсэн оюутныг хилийн боомт дээр Гааль, хил Хамгаалах Албаны (CBP) ажилтнууд уг визийг хүчингүйд тооцож нэвтрүүлэхгүй байх боломжтой. Оюутанд нэвтрэх хүсэлтээ буцаах зөвшөөрөл олгосны дараа CBP визийг хүчингүй болгож болно. Тийм учраас хичээлээсээ таван сараас илүү хугацаагаар хичээлтэй холбоогүй ажлаар АНУ-аас гарч завсардсан оюутнууд буцаж АНУ руу зорчихоосоо өмнө АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст дахин виз мэдүүлэх нь зүйтэй.