СОНОРДУУЛГА

НЭГЭН ЗҮЙЛ: Өнгөрсөн жил бүртгэсэн Ногоон Карт -2025 сугалааны үр дүнг гишүүдэд имэйлээр, сугалаа хожсон гишүүдэд утсаар мэдээлж дууслаа.
Сугалаа хожсон манай сайтын Байнгын гишүүдийн ногоон карт хожсоны дараах цогц үйлчилгээг манай сайт ямар нэгэн нэмэлт төлбөргүй бүрэн хариуцаж гүйцэтгэх бөгөөд эдгээр гишүүдэд ойрын хугацаанд дэлгэрэнгүй зааварчилгаа илгээх болно.
Харин манай сайтын Байнгын гишүүн биш ч ногоон карт хожсон хүмүүст зориулсан ногоон карт хожсоны дараах цогц үйлчилгээг цөөн хүнд төлбөртэй гүйцэтгэх боломжтой. Энэ үйлчилгээ сонирхсон хүмүүс имэйлээр бидэнтэй холбогдож мэдээлэл авна уу.

НЭГЭН ЗҮЙЛ: Энэ жил явагдах Ногоон Карт -2026 сугалааны урьдчилсан бүртгэл эхэллээ. Энэ жилийн сугалаанд манай Байнгын гишүүд автоматаар бүртгэгдэх бол өнгөрсөн жилүүдэд бүртгүүлсэн, улмаар энэ жил дахин бүртгүүлэх сонирхолтой Байнгын гишүүн бус хүмүүст гэр бүлийн байдлаас хамаарч тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх боломжой. Энэ нөхцлийг сонирхсон хүмүүс имэйлээр бидэнтэй холбогдож мэдээлэл авна уу.
Манай сайтад анх удаа бүртгүүлж буй хүмүүс хэрхэн бүртгүүлэх заавартай дараах линкээр танилцана уу: https://greencardmongolia.com/zaavar/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголд хэд хэдэн хувь хүн, байгууллагууд GreencardMongolia гэх манай нэрийг ашиглан хүмүүсийг төөрөгдүүлж байгааг анхаарна уу. Эдгээр хувь хүн, байгууллагад мөнгө тушаасан нөхцөлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй. Манай байгууллага зөвхөн www.greencardmongolia.com вэбсайтаар болон https://www.facebook.com/GreenCardMGL Facebook хуудсаар үйл ажиллагаа явуулдаг болно.
Бүртгэлтэй болон дээрх мэдээлэлтэй холбоотой асуултыг dv@greencardmongolia.com эсвэл dv.mongolia@gmail.com хаягуудаар холбогдох буюу манай албан ёсны Facebook хуудсаар холбогдох боломжтой.

GreenCardMongolia
Бүртгэлийн Алба
2024 оны 5-р сарын 9, Пүрэв гараг