J-1 виз

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улс нь АНУ руу солилцооны хөтөлбөрт оролцохоор ирэх гадаадын иргэдийг талархан хүлээж авдаг. Виз мэдүүлэхээсээ өмнө бүх солилцооны зорчигчид тухайн хөтөлбөрийн зохицуулагч байгуулагад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Зөвшөөрөгдсөний дараа виз мэдүүлэгч нь АНУ дахь боловсролын байгууллага эсвэл хөтөлбөрийн зохицуулагчаас виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг хүлээн авах болно.

Солилцооны зорчигчийн хөтөлбөрийн J виз нь боловсрол, урлаг, шинжлэх ухааны салбар дахь хувь хүмүүсийн мэдлэг, чадварын солилцоог дэмжих зорилготой. Үүнд бүх шатны сургалтын оюутнууд; аливаа компани, байгууллага, агентлагт очиж ажлын байран дахь сургалтанд хамрагдагсад; бага, дунд, тусгай сургуулийн багш нар; их дээд сургуулиудад багшлах эсвэл судалгаа хийх профессорууд; судлаач эрдэмтэд; эрүүл мэндийн салбарын мэргэжлийн дадлагажигчид; түүнчлэн ажиглалт, зөвлөгөө, судалгаа, сургалт, тусгай мэдлэг чадвар, туршлагаа хуваалцах, эсвэл зохион байгуулалттай хөтөлбөрт оролцох зорилгоор зорчигчид орно.

Гэр бүлийн гишүүд
J-1 виз эзэмшигчийг АНУ-руу дагалдан явж хамт байх эсвэл сүүлд даган очих эхнэр/нөхөр эсвэл 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд J-2 виз мэдүүлэх ёстой. Эхнэр/нөхөр, хүүхэд нь Америкийн Нэгдсэн Улсад хамт оршин суух зорилгогүй, зөвхөн амралтын журмаар зорчих тохиолдолд жуулчны (B-2) виз мэдүүлж болно.

АНУ-д солилцооны визээр зорчигчийн эхнэр/нөхөр эсвэл хүүхэд J-2 визтэй бол I-765 өргөдөл мэдүүлээгүй тохиодолд ажил эрхлэж болохгүй. АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS) I-765 өргөдлийг хянаж J-2 виз эзэмшигчид ажил эрхлэх зөвшөөрөл олгосон байх ёстой. USCIS веб хуудаснаас “Ажлын Зөвшөөрөл” нэртэй нэмэлт мэдээлэлийг олж үзнэ үү.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс
J виз мэдүүлэхийн тулд та дараах зүйлсийг мэдүүлэх ёстой:

– Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
– АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
– Нэг (1) хувь 2″x2″ (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
– Цагаачлалын бус визний мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.
– АНУ-ын хөтөлбөрөөс тань олгосон зөвшөөрөгдсөн DS-2019 маягт.
– SEVIS хураамж төлснийг батлах I-901 баримт үзүүлэх ёстой. Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Засгийн Газарын тэтгэлгээр J хөтөлбөр (“G” кодоор эхэлсэн хөтөлбөр) –т оролцож байгаа бол SEVIS хураамж төлөхгүй. SEVIS вэб хуудаснаас нэмэлт мэдээлэл авна уу.
– Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.
Визийн өргөдөл гаргах дэс дараалал

1-р алхам

Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөж зураасан код бүхий Confirmation Хуудсыг хэвлэж авах буюу дугаарыг тэмдэглэж авна. Энэ маягтыг бөглөхөд паспортын дугаар, файлаар бэлдсэн цээж зураг, явах, ирэх хугацаа, АНУ-д очих хаяг, утас г эх мэт үндсэн мэдээлэл хэрэгтэй.

2-р алхам

Визийн өргөдлийн маягтын Confirmation Хуудсыг авч Хаан банкны салбарт очиж визийн хураамж 160$-ийг тухайн үеийн ханшаар тооцон төгрөгөөр тушааж, албан ёсны баримтыг авах ёстой.

3-р алхам

Хаан банкнаас олгосон хураамж тушаасан баримтыг авмагц визийн ярилцлагад орох товийг онлайнаар хийдэг. Онлайн цаг товлох.

Яррилцлагын цаг товлох системд нэвтрэхийн тулд вэбсайтад хэрэглэгчээр бүртгүүлсэн байх ёстой.

Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

– Таны паспортын дугаар
– Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
– DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

 

4-р алхам
Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.
Бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

– АНУ дахь сургалтын хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцаж ирэх зайлшгүй шалтгаантайг тань нотлох санхүү, нийгэм, гэр бүлийн байдлыг харуулсан бичиг баримтууд.
– Таны визний мэдүүлэгт дэмжлэг болох санхүүгийн болон бусад бичиг баримтууд нь таны сургалтын эхний жилийн бүх төрлийн зардлыг төлөхөд хүрэлцээтэй бөгөөд улмаар та Америкийн Нэгдсэн Улсад байх хугацааны бүх зардлыг төлөх санхүүгийн эх үүсвэртэй гэдгийг батлах ёстой.
– Банкны тодорхойлолтын хуулбарыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөнд дансны хуулгын эх хувь эсвэл хадгаламжийн дэвтэртэй хамт үзүүлэх ёстой.
– Хэрэв таны өмнөөс өөр хүн санхүүгийн батлан даалт гаргаж байгаа бол батлан даагчтай холбоотой болох баталгаа (төрсний гэрчилгээ гэх мэт), батлан даагчийн татвар төлсөн хамгийн сүүлийн баримтууд, хадгаламжийн дэвтэр эсвэл хадгаламжийн гэрчилгээг авчрах хэрэгтэй.
– Суралцах чадварыг харуулсан бичиг баримтууд. Эдгээрт дүнгийн хуулга (эх хувь), улсын шалгалтын гэрчилгээ (A-түвшиний гэх мэт), стандарт тестийн дүн (SAT, TOEFL гэх зэрэг) болон диплом орно.

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД
хэрэв та гэр бүлийн гишүүдийн хамт виз мэдүүлэх гэж байвал дараах зүйлийг бэлдэх шаардлагтай:

– Таны эхнэр/нөхөр эсвэл хүүхэдтэйгээ гэр бүлийн холбоотойг батлах баримт (жишээ нь гэрлэлтийн баталгаа болон төрсний гэрчилгээ)
– Эхнэр/нөхөр болон хүүхэд тус бүр DS-2019 маягт тай байх ёстой. Таны эхнэр/нөхөр/хүүхэд АНУ руу хамт явахаар болсон эсвэл дараа нь таны араас очихоор виз мэдүүлэхэд энэ маягт шаардлагатай.