Хэрэгцээт холбоосууд

Манай сайтыг ашиглаж байгаа, нэн ялангуяа шинийг эрэлхийлж, улмаар Англи хэл, технологийн мэдлэгээ дээшлүүлэх эрмэлзэлтэй хүмүүст зориулж зарим нэг хэрэг болууштай холбоосуудыг оруулж эхэллээ.

Та бүгд ч бусдад хэрэгтэй санагдсан мэдээ мэдээллийг бусадтай хуваалцахыг хүсвэл энэ хуудасны доор буй сэтгэгдэл бичих хэсэгт шууд оруулж болох ба мөн  ХОЛБОО БАРИХ хэсгээр бидэнд уламжилж болох ба бид таны ирүүлсэн мэдээллийг оруулж байх болно. Та бүхэнд амжилт хүсье!

  • www.uscis.gov – АНУ-ын цагаачлалын албаны вэбсайт. Төрөл бүрийн визийн мэдүүлэг авах, өргөдөл маягт татаж авах, өргөдлийн хариу шалгах гэх мэтээр АНУ-д шинээр ирж буй хүмүүст их хэрэг болдог.
  • http://www.ssa.gov/ – Social Security Administration – буюу Монголоор Нийгмийн Даатгалын Газрын  хаяг. Шинээр ирж буй хүмүүс Social Security дугаараа авах талаар мэдээлэл авах, өргөдлийн маягт татаж авах гэх мэт үйлчилгээ авна.
  • http://www.ssa.gov/online/ss-5.pdf – Social Security дугаараа авах онлайн өргөдлийн маягт. Энэ маягтыг бөглөж, Welcome Note юм уу Ногоон карт, өөрийн паспортын хамт орон нутгийн Social Security Administration офис дээр очиж өргөдөл гаргана.
  • https://www.dmv.virginia.gov/ske/#/SampleKnowledgeExam – Виржиниа мужийн жолооны шалгалтад бэлдэх онлайн тестүүд.
  • http://www.dmv.org/il-illinois/manuals.php – Иллиниос мужийн жолооны шалгалтад бэлдэх тест
  • http://dmv.ny.gov/driver-license/nys-dmv-drivers-manual-online-drivers-manual-and-study-guide – Нью Иорк мужийн жолооны шалгалтад бэлдэх тестүүд
  • https://www.dmv.ca.gov/dl/dl_wt.htm- Калифорниа мужийн жолооны шалгалтад бэлдэх тестүүд
  • https://www.usps.com/umove/ – Нүүх үед оршин суух хаягаа өөрчлөх хаяг. Энд хаяг сольсон нөхцөлд таны хуучин хаяг дээр захидал шуудан ирсэн ч таны шинэ хаяг руу таны захидал шууданг хуваарилдаг.
  • www.Healthcare.gov – Холбооны Засгийн газраас  хэрэгжүүлдэг Эрүүл мэндийн даатгал
  • https://www.pcip.gov – Холбооны Засгийн газраас  хэрэгжүүлдэг Эрүүл мэндийн даатгал
  • http://www.uscis.gov/citizenship/teachers/educational-products/100-civics-questions-and-answers-mp3-audio-english-version – АНУ-ын Иргэншлийн шалгалтад бэлдэх асуулт, хариултууд.
  • www.craigslist.org – Зарын сайт, ялангуяа АНУ-д ирж байгаа хүмүүүс эндээс байр, машин гэх мэт зүйлсийн бодит үнэ ханшийг мэдэж болохоос гадна ажил олж ч болно. АНУ-д болоод дэлхийд хамгийн түгээмэл зарын сайтуудын нэг.
  • http://www.digitaldutch.com/unitconverter/ – Нэгж хөрвүүлэгч. Нэн ялангуяа АНУ-д анх удаа ирж байгаа хүмүүст их тустай, учир нь АНУ-ын хэмжүүрийн нэгж Монголоос тэс өөр байдаг (Mile, feet, inch, ounce г.м).
  • http://www.eslpod.com/ – Англи хэлний сонсох дасгал, сонсох дасгалыг төрөл бүрийн сэдэв, ангиллаар (эрүүл мэнд, боловсрол г.м ) сонгож сонсох боломжтой.
  • http://www.businessenglishpod.com/  – Бизнес Англи хэлний сонсох дасгалууд.
  • http://bolor-toli.com – Монгол-Англи-Монгол хэлний толь, үгийн сан тийм ч муу биш шүү.
  • www.howjsay.com – Англи үсгийн дуудлага, англи үгийг хэрхэн дуудахаа сайн мэдэхгүй байгаа бол тухай үгээ хийгээд хайгаарай, танд Англи болон Америк аялгаар зөв дуудаад өгнө.
  • www.elllo.org – Англи хэлний сонсох дасгал. Төрөл бүрийн сэдвээр, орон орны хүмүүсийн харилцан яриа.
  • http://wamu.org/audio-player/885_1 – Англи хэлээр явдаг мэдээ, мэдээлэл, бас сонирхолтой радио шоу явдаг радио ба Америк англи хэлний (American English) сонсох дадлага хийж байгаа хүмүүст тохиромжтой.
  • http://translate.google.com/?hl=en&tab=wT – Google компанийн орчуулгын сайт. Ойр зуурын үг, өгүүлбэрийн орчуулга хийх ба мөн төрөл бүрийн хэл дээр байгаа сайтуудыг Англи, Орос, Солонгос гэх мэт түгээмэл хэл рүү орчуулж болохоос гадна сүүлийн үед Монгол хэлний орчуулга хийдэг болоод байгаа билээ. Ялангуяа АНУ-д ирээд ажил хайж буй хүмүүс Солонгос сонины ажлын зар харахад ихээр ашигладаг.
  • www.monster.com – Ажил хайх
  • https://www.collegeboard.org/  – АНУ-ын Их дээд сургуулийн элсэлтэд бэлдэх SAT шалгалт
  • http://www.collegeconfidential.com/ – Ахлах ангийн сурагчид АНУ-ын Их дээд сургуулиудын элсэлтэд бэлдэх эх сурвалж, мэдээлэл, асуулт хариултууд.
  • http://www.carfax.com/ – АНУ-д явж буй автомашинуудын түүхийг харах. Үүнд үйлчилгээ хийлгэсэн байдал, осолд орж байсан эсэх,  хэдэн хүний гар дамжсан, явсан км зэргийг  харах боломжтой.

Leave a Reply