НОГООН КАРТ-2021 СУГАЛААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Ногоон Карт-2021 Сугалааны урьдчилсан бүртгэл эхэллээ!

Юуны өмнө манай сайтад итгэл хүлээлгэсэн нийт гишүүддээ талархал илэрхийлж, аз хийморь, сайн сайхан бүхнийг хүсье!

Манай сайтаас өнгөрсөн жил явагдсан Ногоон Карт-2020 сугалааны дүн өнгөрөгч 5-р сард гарч, улмаар хожсон гишүүдийн Цагаачлалын Визийн өргөдлийн маягт бөглөж явуулах ажил амжилттай дууслаа.

Тиймээс энэ жилийн намар явагдах Ногоон Карт-2021 сугалааны урьдчилсан бүртгэл эхэлж байна. Урьдчилсан бүртгэл 7 сарын 17-с эхэлж, 9 сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багтаж бүртгүүлсэн шинэ гишүүдэд дараах хөнгөлөлт олгоно. Эдгээрт:

7 сарын 31-с өмнө бүртгүүлсэн гишүүний хураамж:
Ганц бие- 15$
Гэр бүл- 45$

08 сарын 01-30-ны хооронд бүртгүүлсэн гишүүний хураамж:
Ганц бие- 25$
Гэр бүл- 55$

09 сарын 01-15-ны хооронд бүртгүүлсэн гишүүний хураамж:
Ганц бие- 35$
Гэр бүл- 65$

09 сарын 15-аас хойш Ногоон Карт-2021 сугалаа хаагдах хүртэлх хугацаанд бүртгүүлэх гишүүний энгийн хураамж:
Ганц бие- 45$
Гэр бүл- 85$

Манай гишүүнээр бүртгүүлж Ногоон Карт сугалаанд бүртгүүлэх хүн нь юуны өмнө манай сайтаар үйлчлүүлэх Нөхцөл журамтай сайтар танилцаж зөвшөөрсний үндсэн дээр дээрх хураамжийг тушаасан байна.

Бүртгэлийн дэлгэрэнгүй, хураамж тушаах заавартай ЭНД дарж танилцана уу.

Өнгөрсөн жилүүдэд манай сайтад бүртгүүлсэн Байнгын гишүүд ямар нэгэн хураамж төлөхгүй, дахин сугалаанд бүртгэгдэнэ. Өнгөрсөн жил (2018) онд цээж зураг, хувийн мэдээллээ шинэчлээгүй гишүүд 2019 оны 09 сарын 15-с өмнө сайттай холбогдож шинэ цээж зураг, мэдээллээ шинэчлэх шаардлагатай. Хэрэв дурьдсан хугацаанд мэдээллээ шинэчлээгүй, шинэ цээж зураг ирүүлээгүй нөхцөлд энэ жилийн бүртгэлд орохгүй.

Мөн манай сайтад өмнө нь хураамж төлж бүртгүүлсэн гишүүд дахин бүртгүүлж гишүүнчлэлээ сэргээх бол дээр дурьдсан хураамжаас 50-80 хүртэл хувиар чөлөөлөгдөнө. Эдгээр гишүүд бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Цээж зурагт тавих ерөнхий шаардлагыг ЭНД дарж үзнэ үү.

ЖИЧ: Өнгөрсөн жилүүдэд Greencardmongolia гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудас олноор бий болж хүмүүсийг төөрөгдүүлж, мөнгө хурааж байгаа тохиолдол маш ихээр гарсан. Тиймээс цахим орчинд сэрэмжтэй байж, залилангийн хохирогч болохгүй байхыг дахин анхааруулья.

Манай албан ёсны Facebook хуудас: https://www.facebook.com/GreenCardMGL/

GreenCardMongolia
БҮРТГЭЛИЙН АЛБА