АНУ-н Байнгын оршин суугчдын ногоон картыг шинэчилж эхэлжээ

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанаас АНУ-н Байнгын оршин суугчдын Ногоон карт (Permanent Resident Card) болон ажиллах эрхийн “Employment Authorization Documents” картыг шинэчилж эхэлжээ. 2017 оны 05 сарын 01-ээс эхэлж байнгын оршин суугчид өөрсдийн эзэмшиж буй ногоон картыг солиулан авах боломжтой болсон байна. Энэ нь Ногоон картыг хуурамчаар дууриалган хийх гэмт хэргээс сэргийлэх үүднээс шинэ ногоон картын нууцлалыг сайжруулах гаргах шаардлага үүссэнтэй холбоотой ажээ.

Нууцлалын өндөр түвшинд дахин хэвлэгдэж буй шинэ ногоон картын онцлогууд:

  • Хувь хүний цээж зураг картын хоёр талд хэвлэсэн;
  • Эрх чөлөөний хөшөө, болон бүртгэдийн дүрсүүдийг нууцлалтай хэвлэсэн;
  • Нууцлал бүхий ялтсан дүрсүүдийг хэвлэсэн;
  • Ногоон картаас хувь хүний гарын үсгийг хассан;
  • Хуучин картын ард байдаг электрон ялтсан зурвасыг ашиглахгүй болсон  зэрэг өөрчлөлт оруулжээ.

Өмнө нь хэвлэгдсэн ногоон картын нөөц их байдаг тул 2017 оны 05 сарын 01-ээс хойш шинээр ногоон карт авч буй иргэдэд хуучин карт олгож болох ажээ. Харин Байнгын оршин суугчдыг хуучин ногоон картаа солиулах шаардлага тавихгүй бөгөөд хуучин карт картад бичигдсэн хүчинтэй хугацааг дуусах хүртэл хүчинтэй байх юм. Хэдийгээр хуучин картыг заавал солиулах шаардлага тавихүй байгаа ч залилангийн гэмт хэргээс сэргийлэх үүднээс хуучин картаа шинэ картаар солиулахыг зөвлөж байгаа ажээ.