H-2A, H-2B ангиллын визэнд зуучлах үйлчилгээ нээнэ

АНУ-д түр, улирлын чанартай хөдөлмөр эрхлэх H-2A, H-2B ангиллын визийг Монгол улсын иргэдэд олгох зөвшөөрөл олгосонтой холбогдож GreenCardMongolia компаниас АНУ-д ажиллах виз авах хүсэлтэй Монгол иргэдэд зориулсан зуучлалын үйлчилгээ эхлэхээр бэлдэж байна.
Энэ ажилтай уялдуулж бид анх удаа Монгол улсад салбар офис нээхээр бэлтгэж байна.  Зуучлалын үйлчилгээ үзүүлэх байршил, нөхцөл, зуучлалын үйлчилгээний хураамж зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүх дэлгэрэнгүй танилцуулах болно.

Дашрамд дурьдахад H-2A, H-2B ангиллын визээр АНУ-д ажиллах хүсэлтэй хүн эхний ээлжинд АНУ-н Хөдөлмөрийн Яамнаас гадаадаас ажиллах хүч авах эрх бүхий Аж Ахуйн Нэгж олсон байх ёстой байдаг. Тиймээс бид эхний ээлжинд Монгол иргэдийг АНУ-н компаниудтай холбох зуучлалын үйлчилгээг эхний ээлжинд нэвтрүүлэхээр ажиллаж байна.