АНУ-н Иргэншил цагаачлалын Алба хэлмэрч ашиглах шинэ журам баталжээ

АНУ-н Иргэншил цагаачлалын Алба буюу USCIS-с тус албаны дотоодын хэрэгцээнд хэлмэрч ашиглах шинэ журмыг 2017 оны 05 сарын 01-с мөрдүүлж эхлэхээр болжээ.Энэ журам нь АНУ-н нутаг дэвсгэрт буй цагаачдлалын албадуудад хийх ярилцлагад хамаарах бөгөөд хилийн чанад дахь консул, элчин сайдын яамдуудад хамаарахгүй юм. Мөн журам цагаачлалын албанаас хэлмэрч гаргаж буй, эсвэл дараах нөхцлүүдэд хамаарахгүй байх юм. Эдгээрт

  • Түр орогнол (Asylum)-н ярилцлага
  • Төрөлх улс орноос дайжих болсон шалтгаан тодорхойлох ярилцлага
  • Nicaraguan Adjustment and Central American Relief Act (NACARA) хамрах эсэхийг тодорхойлох ярилцлага
  • Иргэншил авах ярилцлага (Англи хэлний мэдлэгийг шалгалтаас чөлөөлсөн хүндэтгэх шалтгаантайгаас бусад)

Журмын хүрээнд Иргэншил Цагаачлалын Албанаас хэлмэрч болон хэлмэрчлүүлж буй хүн тус бүрт зориулж “Form G-1256, Declaration for Interpreted USCIS Interview” гэсэн маягт гаргах бөгөөд эдгээр хүмүүс ярилцлагад орохоос өмнө гарын үсэг зурах ёстой болж байна.
Тус маягт нь хэлмэрч хийж буй хүн тухайн хэлээр хэлмэрч хийх бүрэн чадамжтай, цагаачлалын албаны хүн болон хэлмэрчлүүлж буй хүн хоёрын хооронд бүрэн ойлголцуулах чадвартай гэдгээ албан ёсоор мэдүүлж байгаа хэрэг юм.
Нөгөө талд тухайн маягтад хэлмэрчлүүлж буй хүн нь хэлмэрч тухайн хүний хувийн мэдээллийг сонсч буйг ойлгон хүлээн зөвшөөрөх, нөгөөтэйгүүр хэлмэрч тухайн хувийн хүний мэдээллийг бусдад мэдэгдэхгүй гэсэн баталгаа болно.
Тус журмын гол зорилго нь цагаачлалын албаны ярилцгад хэлмэрч хэрэглэх явдлыг чанаржуулж, нэгдсэн стандарт тогтооход чиглэгдэж байгаа бөгөөд эдгээр стандарт нь бичгийн орчуулга болон хилийн чанадад хийж буй ярилцлагуудад хамаарахгүй гэдгийг тус алба онцолж байна.
Журамд дурьдсанаар хэлмэрч дараах стандартыг хангаж байхёстой. Эдгээрт:

  • Англи болон өөрийн хэлмэрч хийх хэлийг бүрэн төгс эзэмшсэн байх
  • Англи болон үйлчлүүлэгчийн хэл хооронд адил тэнцүү чанартай хөрвүүлэх чадвартай байх
  • Үнэн шударга, үг ярианы утгыг гажуудалхгүй байх чадвар зэрэг болно.

Шинэ журам гарч байгаатай холбогдуулж Цагаачлалын албадын ажилтан ажилчдад хэлмэрчтэй ажиллах сургалт явуулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл цагаачлалын албаны ажилтан хэлмэрч хийх хүсэлтэй хувь хүмүүс дээрх стандартад нийцсэн, хэлмэрч хийх эрх нь ямар нэгэн хэмжээгээр хязгаарлагдаагүй хүнд хэлмэрч хийх боломжийг олгох эрхтэй байх юм. Харин хэлмэрч хийх эрхгүй хүмүүст дараах тохиолдлууд багтаж байна.

  • 18-с доош насны насанд хүрээгүй хүн (Зарим онцгой тохиолдолд 14-17 насны хүнд хэлмэрч хийх эрх олгох тохолдлоос бусад)
  • Гэрч – тухайн хүний асуудлаар амаар болон бичгээр гэрчийн мэдүүлэг өгч буй хүн (зарим онцгой нөхцөл байдлаас бусад)
  • Ярилцлагад орж буй хүний хуульч, өмгөөлөгч болон албан ёсны төлөөний хүн зэрэг болно.

Ярилцлагад орж буй хүн юм уу албан ёсны төлөөний хүн 14-17 насны хүнд юм уу гэрчид хэлмэрч хийх эрх олгуулахаар хүсэлт гаргах боломжийг олгох бөгөөд ярилцлага авч буй албаны хүн тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх бөгөөд хэрэв зөвшөөрсөн нөхцөлд тухайн шийдвэрийг удирдах албан тушаалтан давхар баталгаажуулахаар тусгасан байна.
Харин 14-с доош насны хүүхэд юм уу тухайн хүний өмгөөлөгч, хуульч юм уу албан ёсны төлөөлөгч хүнд хэлмэрч хийх эрх хаалттай байх юм. Хэрэв тухайн хүний өмгөөлөгч юм уу хуульч хэлмэрч хийх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Form G-28 маягтаар тухайн ярицлагын явцад хуульч, өмгөөлөгчийн эрхээсээ татгалзах зөвшөөрөл өгөх ёстой болж байна.
Ярилцлагын явцад цагаачлалын албаны хүн хэлмэрч хийж буй хүн дээр дурьдсан стандартад нийцэхгүй гэж үзвэл хэлмэрч хийлгэхээс татгалзаж болох бөгөөд ярилцлагад орж буй хүнд 1) өөр шаардлагад нийцэх хэлмэрчтэй ярилцлагыг үргэлжлүүлэх, эсвэл 2) ярилцлагыг дахин товлож стандартад нийцсэн хэлмэрчтэй ирэх, эсвэл 3) хэрэв ярилцлагад орж буй өргөдөл гаргагч цагаачлалын албаны ажилтантай Англи хэлээр ойлголцоно гэж үзсэн нөхцөлд ярилцлагыг хэлмэрчгүй үргэлжүлэх сонголтуудыг олгох ажээ.

Шинэ журам 2017 оны 05 сарын 01-ээс хүчин төгөлдөр  хэрэгжиж эхэлнэ.