АНУ-н сонгуулиас өрсөж хууль бусаар хил зөрчигчдийн тоо огцом өсчээ

Мексикийн хилээс АНУ-н хилийг хууль бусаар зөрчин орж ирэгсдийн тоо сүүлийн хэдэн сарын турш огцом өсөх болжээ.Үүний гол шалтгаан нь 11 сарын 07-нд явагдах нь АНУ-н Ерөнхийлөгчийн сонгууль ажээ. Хууль бусаар хил зөрчиж орж ирсэн хууль бус цагаачдыг цагаачдын хотхонд бүртгэж, хөлд нь електрон дохиолол суулгадаг бөгөөд улмаар тэдэнд цагаачлалын шүүхэд улс төрийн орогнол хүсэх өргөдөл гаргах боломж олгодог ажээ.
Сүүлийн үед хил дээр ирж баригдах болсон иргэдийн яриагаар хэрэв Хиллари Клинтон ялвал хууль бус цагаачдад уучлал үзүүлж бичиг баримт олгоно, харин Доналд Трамп ялсан нөхцөлд АНУ-Мексикийн хил дээр хана барих тул хил зөрчих боломж бүр мөсөн хаагдана гэсэн яриа тархаж байгаатай холбоотой гэнэ.
Хилийн хамгаалалтын ажилтнууд зарим зурваст өдөрт 1000 гаруй хууль бусаар хил зөрчигчидтэй тулах шарадлага гарч байгаа ажээ.
Дашрамд дурьдахад АН-с нэр дэвшигч Хиллари Клинтон ерөнхийлөгч болсон эхний 100 өдөрт багтааж цагаачлалын хуулийг батлуулна, хууль бус цагаачдад бичиг баримт олгож, улмаар АНУ-н иргэн болох нөхцлийг бүрдүүлнэ гэсэн амлалт өгч байгаа юм. Харин БН-с нэр дэвшигч Доналд Трамп цагаан ордонд эзэн суувал хууь бус цагаачдад бичиг баримт олгох, АНУ-н иргэншил олгох хуулийн эсрэг зогсоно гэдгээ тодорхой илэрхийлсэн бий. Доналд Трампийн баримталж буй цагаачлалын бодлогод хууль бус цагаачдыг төрөлх нутагт нь буцааж, тухайн орноосоо дахин АНУ-д хууль ёсоор орж ирдэг болгох тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байгаа юм. Мөн Доналд Трамп АНУ-д төрсөн гадны иргэдийн хүүхдүүдэд АНУ-н иргэншил олгодог одоогийн тогтолцоог хална гэдгээ ч нуудаггүй билээ.